Ангилал: Гоо сайхан

ОХУ-ын нийслэл Москва хотноо “Москвагийн азийн мисс-2013” шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай орноос Москвад сурдаг Баярмагнайн Цацрал оролцож байна. Төгсгөлийн шатанд ОХУ-ын Азийн бүс нутгаас гадна Монгол, БНСУ, Казакстан, Туркменистан, Вьетнам, Кыргызстан зэрэг орны 16 бүсгүй шалгарч үлджээ. Эцсийн шатны шалгаруулалт ирэх сарын 7-нд болно.