“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл 2014” Монголын загварын хамгийн том наадам Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө.
“Гоёл 2014” наадмын шилдгүүдийг дурдвал “Топ Загвар зохион бүтээгч”-ийн шагналыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Өнөболор, “Сити” Дээд сургуулийн оюутан, дизайнер Д.Отгонзаяа, “Best tailor” компанийн дизайнерн Биндэрьяа, дизайнер Г.Цаст, “Diamond fashion” компанийн дизайнер Д.Алтанчимэг нар хүртсэн бол Наадмын “Шилдэг зохион бүтээх товчоо” шагналаар энэ удаа “Дархан минж” ХХК шалгарсан юм.
Харин наадмын хамгийн том шагнал болох “Гран При”-ийн эзнээр “Аяс кашмер” компанийн дизайнер М.Оюунбилэг шалгарсан юм. Мөн загвар өмсөгч Чинзориг, Сарнай нар наадмын шилдэг загвар өмсөгчөөр нэрлэгдсэн бол тус наадмын “Топ модель”-ийн шагналыг загвар өмсөгч С.Ариунбилэг хүртсэн юм.
Гран При шагнал:
1.”Аяс кашемир” ХХК-ийн загвар зохион бүтээгч н.Оюунбилэг
Шилдэг загвар өмсөгч /эрэгтэй/: н.Чинзориг
Шилдэг загвар өмсөгч /эмэгтэй/: н.Сарнай
“Гоёл-2014” наадмын топ модель:
Загвар өмсөгч С.Ариунбилэг
Шилдэг загвар зохион бүтээх товчоо:
1. “Дархан минж” ХХК
Топ дизайнер:
1. “Шилмэл загвар” ХХК-ийн загвар зохион бүтээгч Д.Өнөболор
2. “Сити” Дээд сургуулийн загвар зохион бүтээгч н.Отгонзаяа
3. “Best tailor” ХХК-ийн загвар зохион бүтээгч н.Биндэрьяа
4. Загвар зохион бүтээгч н.Цаст
5. “Diamond fashion” ХХК-ийн загвар зохион бүтээгч н.Алтанчимэг
Шилдэг залуу дизайнер:
1. Загвар зохион бүтээгч н.Түвшинзаяа
Тусгай шагнал:
1. Хятадын загвар зохион бүтээгч Лю Ин
2. Загвар зохион бүтээгч н.Сарангэрэл
Монголын дизайнеруудын академийн шагнал-хүндэт одонгийн эзэн:
1. Загвар зохион бүтээгч: Х.Батзаяа
Наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Керасис” брендийн нэрэмжит шагнал:
1. Загвар өмсөгч н.Халиунаа,
2. Загвар өмсөгч н.Мөнгөнцэцэг,
3. Загвар өмсөгч н.Сэлэнгэсүрэн
4. Загвар зохион бүтээгч И.Урангоо