Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мэрилин Мэнсоныг “Slipknot”-ын тоглолтод оролцохоор болсныг фэнүүд нь эсэргүүцжээ
Дуу хөгжим

Мэрилин Мэнсоныг “Slipknot”-ын тоглолтод оролцохоор болсныг фэнүүд нь эсэргүүцжээ

Урлаг Урлаг29/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн хэви метал хамтлаг “Slipknot” 2027 онд Лондонгийн “Wembley Stadium”-д хийх тоглолтдоо оролцох уран бүтээлчдийн нэгээр Мэрилин Мэнсоныг зарласны дараа зарим шүтэн бишрэгч нь уг шийдвэрийг шүүмжилжээ.

“Slipknot” хамтлаг  2027 оны долоодугаар сарын 3-нд “Wembley Stadium”-д тоглох бөгөөд Мэнсоноос гадна “Lorna Shore”, “Hatebreed” хамтлагууд тусгай зочноор оролцохоор болсон байна. Энэ нь “Slipknot”-ын 2027 онд Европт хийх цорын ганц тоглолт байхаар төлөвлөгджээ.

Гэвч тоглолтын бүрэлдэхүүнийг олон нийтэд танилцуулсны дараа сошиал орчинд маргаан өрнөсөн байна. Зарим фэн Мэнсоны эсрэг өмнө нь хэд хэдэн эмэгтэйн гаргаж байсан хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлуудыг дурдаж, түүнийг тоглолтод оролцуулах шийдвэрийг эсэргүүцжээ. Тэдний зарим нь бүр “Wembley” дэх тоглолтын тасалбар худалдаж авахгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Мэрилин Мэнсон буюу Брайан Уорнерыг жүжигчин Эван Рэйчел Вуд 2021 онд түүнийг хүчирхийлж байсан хэмээн олон нийтэд мэдэгдсэний дараа өөр хэд хэдэн эмэгтэй мөн түүнтэй холбоотой мэдэгдэл гаргаад буй. Харин Мэнсон эдгээр асуудлыг няцааж, өөрийгөө буруугүй хэмээн байр сууриа илэрхийлсээр ирсэн.

Лос Анжелесийн прокурорууд олон жил үргэлжилсэн мөрдөн шалгалтын дараа 2025 онд Мэнсонд эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэдгээ мэдэгдсэн. Прокуроруудын тайлбарласнаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлуудын хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүдэд яллах хэмжээнд нотлох баримт хангалтгүй байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Т.Солонго “Уран бүтээлээ хийж, пянзаа гаргах мөрөөдөлтэй” гэв

05/10/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа

05/10/2026
Дуу хөгжим Урлаг

Сиа хөгжмийн каталогийнхоо 50 хувийг 180 сая доллараар худалджээ

03/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.