Даашинзны минь дэгжин хормойг
Салхинаас өөр хэн ч сөхөхгүй
Давилуун зантай бүсгүй намайг
Сарнаас өөр хэн ч үнсэхгүй
Ангилал: Бие биелгээ
Түмэн холхисон хотын гудмаар
Төрөх дөхсөн жирэмсэн хүүхнүүд
Тээртэн түүртэн алхах бөгөөд
Тэдний зовлонг хэн ч анзаарахгүй
Яадгийм би хүнийг шилж нөхөрлөдөг муу хүн
Яриа сэтгэл нийлээгүй хэнийг ч
Яарч өөрөөсөө түлхдэг хатуу хүн
Яагаад ч нэмэргүй ээ би засрахгүй хүн
Гил хар гэзгээ шилсээр чи минь наддаа ирдэгсэн
Гэрийн чинээ хайраараа өлгийдөн бүүвэйлдэгсэн
Гэрэвших сэтгэлийн нандин утсыг цочоон байж
Гэнэтхэн ирж сэмхэн үүрээр буцдагсан
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Мэддэг хэдэн харь үгээ мунхаглаж битгий гайхуул
Муу ч гэсэн монголоороо муураад ч гэсэн ярьж бай
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Хорвоогийн хамгийн сонин үдэшлэгт чи очиж үзсэн үү.
Тэнгэр нь хав хар тэр хавийн бүх сар үүл болоод нүүчихсэн
Тийм ахуйн доодтойх бяцхан дүнзэн байшингийн унтлагын өрөөнд
Элдэв дүрстэй тоолж баршгүй олон хүмүүс
Унаган хөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч хатуужиж суухдаа
Цэцэгс нарыг хараад мишээдэг шиг
Чинийхээ дэргэд би чинь хайраар ургадаг
Зүүдэн ертөнцдөө хаан хатан хоёр ч гэлээ
Зөрөөд өнгөрөх нэгний зүрхийг зүсэхээр би сайхан бүсгүй
Зөнгөөрөө одсон нэгэнд нь би эргэж олдохооргүй сайхан бүсгүй
Шинэ ногооны анхилам үнэр тэнгэрт ханхалж
Сэрсэн зүрх эзнээ хайхаар аяны замд мордож