Ангилал: Бие биелгээ

Хайр ивлэсэн сүүгээр ижий минь намайг амлуулж
Хачин энхрий бүүвэйн дуугаар энд намайг аргамжсан
Аньсгаа нээхэд минь аав минь намайг
Амар амгалангийн үнэгээр наадуулж
Адуунаасаа унага нүдлүүлж эрхлүүлсэн

Эмэгтэй хүнийг өмөөрхүй
Бурханы унагасан шорвог нулимасны амт нь болж ирсэн
Будант хүйтэн хорвоог чимэх гэж нарнаас тасарч цацарсан
Хорвоо дэлхийн зүрхэн дэх мөнхийн мөсийг хайлуулагч
Ховорхон заяанд ирсэн эмэгтэй хүнийг хайрлаж чаддаггүй хүнд би дургүй

Нарыг атгаж ирсэн юм миний охин
Насыг минь хучиж ирсэн юм миний охин
Нартад дулаан явуулах гэж ирсэн юм миний охин
Нандин бүхнийг мэдрүүлэх гэж ирсэн юм миний охин

Орчлонд чамайгаа мэндлэхэд
Орь залуу насаа чамдаа бэлэглэсэн
—Үнэгчлэн нойрсох чамайгаа хараад
—Үүлэн сүүдрээс харамлан энхрийлдэг
Саваагүйтэн дэрвэх тоолонд чинь