Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл
Утга зохиол

Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл

Урлаг Урлаг06/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
089cd55cc3869b59big9542612382013-05-06-15-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Мэддэг хэдэн харь үгээ мунхаглаж битгий гайхуул
Муу ч гэсэн монголоороо муураад ч гэсэн ярьж бай
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Эртний их мэргэд элгээрээ сольж хамгаалсан юм
Эдүгээ чамд хөнөөлгөх гэж энэ цагт авчраагүй юм
Муу ч гэсэн монголоороо муураад ч гэсэн ярьж бай
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Номын их мэргэд нойроон умартан тэтгэсэн юм
Найман үеэрээ нандигнан нүдээ цавчилгүй манасан юм
Муу ч гэсэн монголоороо муураад ч гэсэн ярьж бай
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Харь гадаад үг хаа сайгүй тэнэдэг
Харин түүнээс эх хэлээ хамгаалж үлдэх нь үүрэг
Муу ч гэсэн монголоороо муураад ч гэсэн ярьж бай
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Хожмын өдөр өвгөрөөд чи
Хаана төрснөө мартуузай
Түүнээс урьтаж өнөөдөр
Төрөлх хэлээ эрхэмлэ
Түүхээ нэг сөхөөд үз ухаан чинь ургана
Түүнийг тэгээд дээдлэ, түүчээлж чи залгамжилна
Муу ч гэсэн монголоороо муураад ч гэсэн ярьж бай
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!

Г. Нармандах

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Дарма Батбаяр” ном уншигчдад хүрлээ

06/08/2026
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулна

03/08/2026
Утга зохиол Урлаг

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Леонардо ДиКаприо ховордсон амьтдыг аврах 200 сая ам.долларын төслийг тэргүүлж байна

07/08/2026

Реппер A$AP Rocky “Рианна яг одоо студид шинэ дуугаа хийж байгаа” гэв

07/08/2026

“ТикТок”-т хорт хавдартай тэмцэж буй амьдралаа хуваалцдаг байсан инфлюнсер Сидней Тоул 26 насандаа таалал төгслөө

07/08/2026

Дуучин Ариана Гранде шинэ цомгоо танилцууллаа

07/08/2026

Алдарт “Boyzone” хамтлагийн гишүүн Ронан Китинг Монголд анх удаа дуулна

07/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.