Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Зарим нэгэн заримдагт (шүлэг)
Утга зохиол

Зарим нэгэн заримдагт (шүлэг)

Урлаг Урлаг09/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dance-jabbawockeez-hip-hop-company-up-net-1048325008420582013-05-09-15-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яадгийм би хүнийг шилж нөхөрлөдөг муу хүн
Яриа сэтгэл нийлээгүй хэнийг ч
Яарч өөрөөсөө түлхдэг хатуу хүн
Яагаад ч нэмэргүй ээ би засрахгүй хүн

Өнгө хөөсөн тэнэгүүдийн нэг би бишээ
Өмссөн зүүсэнтэй нь би нөхөрлөдөггүй
Өндөр зиндаатай андынхаа өлмий доороос
Өлийж өөдөө ширтэх би дургүй

Хөрөнгө харж найзалдаг хөөрхийсийн нэг бишээ
Хэтэвчтэй зузаан мөнгөний хир толбо биш
Халтар цаасаар үзэл санаагаа худалдаж
Хурууны үзүүрээр имрүүлэх би дургүй

Архичин гэсэн гуншинтай байж болноо
Арилсан дотортой л биш бол би нөхөрлөнө
Алдаж эндсэн хүн байж болноо
Ашиг харж над дээр ирээгүй бол би найзлана

Мөнгөгүй ядуу хүн байж болноо
Мөрөөдлөөр баян бол би найзлана
Өнгө мөнгөний нүдээ аничихаад
Өөр өөр түвшний хүмүүстэй нөхөрлөж л явна

Яс цоожтой шоронд бууны хараан доор
Ял эдэлж явсан найз надад байна
Хөглөгөр уулсынхаа энгэр бэлээр налайх
Хонио хариулж яваа малчин найз надад байна

Элсэн шаргал говийнхоо номин тэнгэр доор
Эх орноо манаж зогсоо хилчин найз надад байна
Эзэмшсэн мэргэжлээ төрдөө үнэлүүлж
Эгнэшгүй бат байлгахын төлөө зүтгэж яваа найз надад байна

Тавилангаар учирсан андуудаа
Тоочиж бүгдийг нь хэлсэнгүй
Зарим нэгийг нь сонгож
Заримдагхан амьтан чамд танилцуулсан юм

Дэгжин бүсгүйн нуман хөмсгөн доор
Дэвэрсэн зүрхээ хамтдаа хавчуулаад шаналж явахдаа ч
Дэгдэж сарниагүй андуудтай минь
Дэнжгэрхэн амьтан чи өөрийгөө зүйрлэх хэрэггүй

Элэг эмтрэн хагацал үзэж явахдаа салаагүй
Инээж наргин дуулж явахдаа ч салаагүй
Идэж ууж согтуурч явахдаа ч салаагүй
Ийм андуудтай минь өөрийгөө зүйрлэх хэрэггүй

Холын Америкт хоёр жил болохдоо чи
Хүнийг худалдаж авч сурсан
Халхын нутагт хорин жил амьдрахдаа би
Хэнтэй нөхөрлөхөө ухаарсан

чи л лав биш шүү гэж…
Зарим нэгэн хүмүүст хэлмээр байхын

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.