Ангилал: Жүжиг

Гадаа бороо асгаран орно, борооны дуслыг элгэндээ чанга тэвэрсэн атигархан шар навчис цардмал зам дээр зөөлөн газардана. Яагаад ч юм бэ усан бороо асгасан ийм л өдөр гэрээсээ гармааргүй цонхоо том нээгээд билэг оюуныхаа доторх тэр ертөнцийн өнгийг бийр будагаар зотон даавуун дээр зураад зураад л баймаар.

Гадаа тэнгэр эвгүйтээд, гэр дотор бие тавгүйтээд… Хаашаа ч харсан нэл ус. Үс, нүүр, хувцас… гэртээ суусаар атал бороонд хамаг бие шалба норчихож. Гэвч бүгдийг усан биетэй болгосондоо сэтгэл ханахгүй, өнөөх бороо шаагисаар л…

Эмч намайг босож өрөөн дотор явахыг зөвшөөрсөн тэр өдөр би хаврын нарны бүлээн элч ээсэн өмнө талын цонхонд ойртон очиж, эмнэлгийн хашааны доторхийг харвал илаарь болж байсан өвчтөн гадна наранд ээж, хүүрнэн сууцгааж байна. Цагаан нөмрөг өмссөн нэг өндөр залуу хүн том баадантай юм ачааны тэргэн дээр ачиж байхыг хараад, өөрийн эрхгүй юу билээ? гэсэн шиг бодогдов. Арай биш байдаг байгаа. Тэр хэрэв энд байвал нар баруун хойноос гарна гэдэг болох бий гэж нүдээ арчин дахин нарийвчлан харвал яахын аргагүй мөн.

Нэгэн өглөө ажилтнууд ажил дээрээ иртэл, хаалган дээр нэгэн зарлал тавьсан байлаа. Зарлалд: “Өчигдөр таны өсөж, хөгжих боломжийг хааж, боомилж байсан нэгэн хүн нас барлаа. Хэрвээ та түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохыг хүсвэл байгууллагын спорт танхимд ирээрэй!” гэжээ.

Бүсгүй буцаж явлаа. Уйлах гэсэн боловч нулимс гарсангүй, хашгирах гэсэн ч хоолой нь хатчихсан юм шиг санагдаж, шүлсээ залгитал гашуун амт цээж зүсээд л явчих нь тэр. Тэр дотроо уйлж байлаа. Салхи сөрөн, цас зүсэн алхаж байгаа ч даарч, хөрөх гэдгийг мартчихсан, явсаар голын эрэгт ирлээ. Битүү цагаан мөсөн дунд жижигхэн хар толбо холоос тодорч, уур манан савсаж байгаа нь нүднээ ил.

-Та эндээс гармагцаа л хүссэн хүнтэйгээ учирна. Эндээс гараад харсан анхны хүн тань заяаны чинь хань. Ганц л хором хожимдвол та насан туршаа ганцаар явах болно гээд зурхайчийг үгээ дуусгаж амжаагүй байтал бүсгүй гарч гүйв. Зурхайч бүсгүйн араас “Зам” гэж хашгираад цаашаа юу хэлсэн нь Гэнсмаад сонсогдсонгүй. Бүсгүй автобусны буудал дээр зогсоод “Өө, тийм. Зам гэсэн. Энд байгаа юм болов уу? Жолооч байж ч болох юм. Үгүй, ер нь замын цаана ч байж болох л доо” гэж бодоод, замын нөгөө тал руу хартал… “Бурхан минь.

Итгэл үнэмшил гэж агуа зүйл ажгуу. Баян, ядуу, ухаантай, мэргэн, цэцэн, тэнэг, мангар, дарга, цэрэг, ажилчин, албан хаагч, сурагч, оюутан, гуйлгачин… гээд үгүй ээ, хүн гээч амьтан нь хэнбугай нь ч байсан тэр бүх хүнд л өөрийн гэсэн итгэл үнэмшил байх. Итгэл үнэмшил хувирах, өнгөө хувиргах ч тохиолдол бас байх л даа. Гэхдээ хувь хүний өөрийн төрөлхийн гэх үү дээ итгэл үнэмшилээсээ хүн яагаад ч салахгүй л болов уу.