Ангилал: Жүжиг

Зэвхий цонхигор царайтай үлбэгэр хөгшин эмэгтэйн зовхи нь унжсан том нүд толиноос гунигтай ширтэнэ, Норжмаа өөрийнхөө энэ дүрийг харахдаа дөч гаруй жилийн өмнөх залуугийн цог золбоо, гоо үзэсгэлэнгээ үгүйлэх мэт харамссан өнгөөр шүүрс алдлаа. Хормойгоо сөхөн хөлөө ил гаргахад арьсных нь цаанаас урт урт судлууд хөх туяа татуулан сүлжилдэнэ.

Би өчигдөр 4-р ангийн нэгэн хүүхэдээс зөвлөхийг хүссэн захиа авлаа.
“Би ээжийгээ баярлуулж тулд түүнд бэлэг авч өгөх гэсэн юм. Даанч надад дөнгөж 329 иэн л байгаа. Энэ мөнгөөр эмэгтэй хүнийг баярлуулхаар юу худалдаж авч болох бол?” гэсэн утгатай байлаа. Үнэндээ тэр хүүгийн ээж нь хорт хавдартай бөгөөд удаан амьдарч чадахгүй болжээ. Харин хүү энэ тухай яахин мэдэх билээ.

Толгой өвдөм сүрчигний нялуун үнэр ханхлуулан суух Одноо захирал Пүрэвсүрэнг эд бараа үзэж буй мэт эргүүлж тойруулан сонжоод :

– Үгүй ээ яах вэ материал бол байна гэхдээ засвар нилээд орох юм байна даа гэснээ ширээнийхээ нүднээс нэгэн бичгийн цаас гаргаж ширээн дээр шидээд, үүнийг зааврын дагуу бөглөөд маргаашаас дамжаанд явж эхлээрэй гэж хэлээд гараад явчихав. Энэ үед Цацралын нүүрэнд инээмсэглэл тодорч Пүрэвсүрэнг тэврээд :

Гэрэл гэгээтэй хорвоод санаж сэрэх юмтай байна гэдэг хүмүүн заяаг олж төрсөн хэнбугайд ч аз жаргалтай явсны алтан дурсамж нь болон мөнхөрдөг хуультай бөлгөө. Хайрын түүхийг ганцхан мөрөнд багтаан өгүүлнэ гэвэл үзэг цаас хоёроос гэгээ сугарч үүр цайхад л үлгэр сая эхэлдэг гэсэн гэнэн шүлэгчийн хийсвэр үг шиг юм болох буй за.

Хэдэн жилийн өмнө надад тэр нэгэн хүн хэрэгтэй байсан. Тэр минийх болсон. Хүүхэдтэй болмоор ч юмшиг санагдсан. Хүү байвал сайнсан гэж бодсон, хүүтэй болсон. Бас байшин гэр орон хэрэгтэй гэж бодсон, болсон.

Хүү зургаан настай байсан юм даа. Эцэг нь өрөвтөл шиг ширүүн гараар түнжгэр толгойг нь нэгэнтээ илээд:
-Чамайг ээждээ үнээ сайн ивэлгэж өгөөд байх юм бол энэ жил наадамд авч явна шүү. Тэгээд хонгор морио уначихаад сумын наадам гэж чухам ямар сайхан “юм” болохыг миний хүү үзнэ дээ гэж хэллээ. Аавынхаа тэгж хэлснээс хойш хүү байдгаараа чармайж хар үүрээр босч, ээжийнхээ гараас хөтлөн бүдэчсээр үнээ ивэлгэж зуныг барлаа.

I. Хүн гэдэг бол ердөө л судсан дотуур жирэлзэн гүйж яваа цусны эргэлт билээ. Тэр гүйдэл зогсчихвол хүн үгүй болно. Хүний бүхий л амьдрал болсон цусны тэр их мөрөн ямар нэгэн далайд очиж төгсдөг үү, татаал сувгуудад хуваагдан мөхдөг үү, хэн ч ялган салган хэлж үл чадна. Харин судасны үл мэдэгхэн лугшилтыг барьж үзээд тухайн хүнд хаа нэгтээгээс оноосон тэр л хувь тавиланг зураглан дүрсэлж болдог.

Тамираа үзэгээ аван дэвтэрээ нээлээ. Хайрт минь чамдаа би энэ өдрийн мэндийг хүргье. Чамтайгаа учирсанаас хойш хөтөлж ирсэн тэмдэглэлдээ өнөөдөр сүүлийн бичлэгээ бичиж байна. Би жаргалтай байсаан,чи минь наддаа богино хугацаанд ч гэсэн гайхамшигтай хайрыг амтлуулсан. Хайрт минээ тэмдэглэлийг минь уншаад амгалан нойрсдоо. Шүглийн дуу тасхийн тэмцээн ч эхэллээ. Өсвөр үеийн хотын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний аваргын төлөөх тоглолт ид өрсөлдөөнтэй явагдаж байв. Тамираа ангийнхантайгаа нийлэн орилон багаа балиашигласаар…тэмцээн ид ширүүн өрсөлдсөөр Ганбаярын баг цөөхөн оноогоор хожиж аварга боллоо

Хөдөө нутаг хөх торгон хөнжлөө нөмөрч, хөхөө шувууны дуунд хөвч хангай уярсан зуны дэлгэр сайхан нэг өдөр улсын аварга малчин Гочоогийнд хотоос машин дүүрэн хүндэт зочид хүрэлцэн ирэв.