Ангилал: Жүжиг

Цэцгийн бороотой, цэцгийн улирал үргэлжид сайхан сэтгэлийн уянга нандин учралыг урин дууддаг жамтай.Ийм л нар сарны намуун үдшээр найрагч анд Н.Батжаргал маань ЗҮР ХОНГОР АЯЛГУУ-гаа эгшиглүүлэн хуртай дуутай гэрэлт агшныг хөглөсөн нь огт зүүдлээгүй гайхам оюунлиг, тэнгэрлэг бишрэлийг хан бүргэдийн дэвэлт мэт өвсний шүүдэр мэт үлэмж төгс ярууслаар төрүүллээ.

Би эгээтэй л цочиж орхисонгүй. Миний өмнө өнгөрсөн долоо хоногт манай хотыг бүхэлд нь донсолгож орхисон хүн амины хэргийн тухай өгүүлсэн хавтаст хэрэг байна. Эрүүгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлийг нь хийгээд манай албанд өгснийг дарга маань намайг мөрд гэж цохоод явуулжээ. Уг хавтаст хэргийн эхний хэсгийг уншаад л би таг гацаж орхив. Хөл, гараа мөчлүүлэн тарчилж нас барсан хохирогчийн зургийг хараад л шууд таньлаа. Тэрээр миний сайн таньдаг хүн яах аргагүй мөн байна. Тэр Гэрэлт байна. Би өөрийн мэдэлгүй хавтаст хэргийг эргүүлж хохирогчийн тухай “Хохирогч Т.Гэрэлт гучин зургаан настай; Эмч мэргэжилтэй…” гэх зэргээр бичжээ. Цааш нь үргэлжлүүлэн унших ямар ч чадал байсангүй. Харин ой ухаанд минь олон жилийн өмнө болж өнгөрсөн тэр нэгэн хачирхалтай дурсамж харван орж ирлээ.

Орчин үеийн Монголын уран зохиолын өгүүллэгийн төрөлд эгэл жирийн хүний хувь тавилангийн онол өнгө хувирал агуулагдаж байна.
Ц.Түмэнбаярын “Удган” өгүүллэгийг уншихад юун түрүүн зохиолчийн, хүний дотоод сэтгэл рүү илүү хандсаныг олж харах болно. Гол баатрын хувь тавилангийн эмгэнэлт эргэлтэд санаа зовохоосоо илүү, түүний амьдралын нөхцөл хэрхэн хүндэрч, түүнд хүмүүс яаж хандаж буйд илүү эмзэглэсэн санагдана. Уран сайхны дүрслэлийн аргаар сэтгэлзүйн талыг хөндсөн энэ өгүүллэгт, үгээгүй ядуу, ганцаармал, орон гэргүй, харж хамгаалах хүнгүй хөгшний талаар өгүүлэх бөгөөд зохиолын ихэнх хэсгийг эхийн хайр, хүүгээ гэсэн өгөөмөр сэтгэл нь ийм хувь тавиланд хөтөлснийг үзүүлнэ.

Нэрт зохиолч Эрнест Хэмингуэй ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадах дөрөвхөн үгтэй өгүуллэг бичиж чадна хэмээн мөрийцжээ. Тэрээр мөрийгөө авсан бөгөөд өгүүллэг нь “Хүүхдийн бойтог зарна. Хэрэглээгүй” хэмээсэн дөрвөн үгтэй л байж.

Миний сэтгэлийн нэгээхэн мухарт хуучны нэгэн сандал байдгийм. Хэн, хэзээ түүнийг тэнд лав гэгч нь суулгаж орхисныг би мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж. Гагцхүү агь үнэртсэн тэр модон сандал дээр би өглөө болгон ирж, алс тэртээг ширтэн нам гүмийг анирдан суух дуртай.

Эрхэмсэг оршихуйн өмнө ихэмсэгхэн очсон тэр нэгэн бүсгүйд зориулав)

Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хийгээд хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна.

Хөл чинь гайгүй юу? гэх дуунаар толгойгоо өндийлгөн харвал манай зэргэлдээх ангийн том алаг нүдтэй, царайлаг, бор хүү арьс нь язраад цус нь гоожиж байгаа хөл рүү минь зааж асуулаа. Би шатнаас унасандаа бантан дуугарч чадсангүй дэмий л толгойгоо дохилоо. Нөгөө хүү намайг эвтэйхэн гэгч нь сугадаж босгоод ойролцоох сандал дээр суулгаад цүнхээсээ чийгтэй салфетка, шархны лент гарган өгөөд зүгээр байснаас арай дээр байх гэж хэлээд нүдээ ирмэн инээмсэглэлээ.

Жаал хүү гудмаар бүдчин алхахдаа жаварт хайрагдсан гараа үе үе халуун амьсгалаараа үлээн ээвч дулаацах шинжгүй. Түүний навсархай куртка нь ямар ч илчгүй учир нуруу гарыг нь жавар нэвтлэнэ. Өвлийн өдөр богино учир оройн 6 цаг гэхэд бүхэлдээ харанхуй болчихно. Хүү гудамжны золбин нохойноос илүү айлын нохдоос айж бэргэсээр хашааны хаяагаар явж төвдөхгүй гудамжны гол барин алхаллаа. Ингэж явахад золбин ноход таарвал адилхан хоолоо олж идэх гэж зүдэрч яваа амьтад учир хэн хэнээсээ айх вэ, чамд мэдээж амаа ангайн хоол нэхэх гөлөгнүүд байгаа байх хэмээн амандаа үглэн явна. Хүү ингэж явсаар хотын зүүн захын гэр хорооллын Хангайн 20-р гудамны дээд талын ямбий модон хашааны хаалгыг чихруулан нээсээр явж орчихов.

Хоёр найз өдрийн зоогоо барьж дуусав. Цайны газрын цонхоор олон хүнтэй цэцэрлэгт гудамж илхэн харагдана. Парисын зуны оройн дулаахан салхи гудамжаар яваа хүмүүсийг өдөн сэвэлзэж хаа нэг тийшээ моддын сүүдэр, чухам хаашаа урсана вэ гэдгийг нь хэн ч сайн мэдэхгүй сарны туяа туссан гол ус, шөнийн цохны гэрэл, алтан гургалдай дуулах алс тийш урин байгаа мэт тэдэнд санагдаж байлаа.

-Хөгширч байна даа, явж өглөө… Мөн ч уйтгартай байхчив. Урьд ийм сайхан орой хамаг биений цус буцлах мэт л байдагсан. Одоо ч уйтгарлаж гунихаас ондоо юмгүй болжээ. Ээ дээ, амьдрал гэдэг чинь юу гээчийн хурдан өнгөрдөг эд вэ! Гэж Анри Симон урт гээч нь санаа алдан хэллээ. Симон дөчин тавтай, гэвч бие нь хэдийнэ хүндэрч толгой халзарч эхэлжээ.

Утас жингэнэтэл дуугарав.
-“Байна уу?”…Хэсэг чимээгүй байснаа “Байнаа” гэх өнөөх л танил дуу утасны цаанаас сонсогдох нь тэр. Туяа “За сайн уу? Сонин юу байна даа” гэвэл Бадрах хэсэг дуугүй байснаа “Сайн. Эхнэрээ хүлээгээд л цонхоор харж байна” гэснээ чимээгүй болчихлоо.
-Чи нээрээ эхнэртээ их хайртай юмаа.