Ангилал: Жүжиг

Хэрлэн-Барс хотоос тэр жил Эгэл олны зориг бадарсан
Хэдийн санасан сүм юутай хол Yнэгэн харанхуйгаар гараад
Намрын өдөр даан ч богино Yзэж дайрахыг зорьтол
Намайг яаран довтолж явтал, Түлээний балар замаар

Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх үг элчийн аманд бий/ гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ.

Манж дайчин Улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны аравдугаар он билээ. Улиастайд суугаа зарлигийн манж сайд Автай сайн хааны байгуулсан Эрдэнэ Зуугийн хийдийг сонирхон үзэх гэж зуны дэлгэр сайхан цагаар Зуугийн цамын үест очсон байжээ.

Зуны халуунд Говь-Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна.

Хашааны гадаа пад падхийн дуугарч алаг бөмбөгөөр эзэнгүй айлын байшингийн ханыг бөмбөрдөн арваад насны гурван охин тоглоно. Дүүгээ унтуулах гээд аргаа барсан Навчаа . . . дүүдийхэн минь дээ бүүвэй бүүвэй. . .

Жинхэнэ яруу найраг бол цаг хугацаанаас үл хамааран оршигч дотоод эрчимийн үгээр амилсан шидэт долгион юм. Яруу найргийг дээдийн оюун санааг хадгалж, зуун болоод мянганы чинадтайд хүргэх зөөгч гэж болох юм. Ямар ч өндөр технологийн дижитал төхөөрөмжөөр дүрслэн бичиглэж үл чадах долгисыг зөвхөн яруу найраг л тогтоон барина.