Aудио уран зохиол: МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн зохиол ”ГАГНААС” өгүүллэг Өгүүлэгч О.Батсүх
Ангилал: Жүжиг
Аудио уран зохиол: МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн зохиол ”ДҮЙНГЭР” өгүүллэг Өгүүлэгч О.Батсүх
Аудио уран зохиол: МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн зохиол “ТҮНТҮҮЛЭЙ” өгүүллэг, Өгүүлэгч О.Батсүх
“Тагтаа” Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ.
Тэгвэл энэхүү уралдааны шилдэг орчуулагчаар шалгарсан Мөнхцолын Батбаярын орчуулсан Хятадын өнөө цагийн алдартай зохиолчдын нэг Чи Зи Жианы “Цасан хөшиг” өгүүллэгийг таалан уншина уу.
Урд зүгээс нэгэн шар могой Монголыг зорин иржээ. Тэр могой аварга биетэй бөгөөд наранд гялалзсан сайхан шар хайрстай. Бас уурлахаараа цав цагаан өнгөтэй болдог. Энэ могой алс холын тэр нутгаас Монголыг зорьсны учир юу юм бол доо. Гүн цэнхэр далай, өндөр уулсыг даван хүний нутгаас монголын талд юуны учир ингэж их хөлс хөдөлмөр гарган ирэв.
Өвлийн дунд сарын нар гийсэн нэгэн өдөр баруун аймгуудыг зорьдог битүү тэргэнд Баянхонгор аймаг руу явах дөрвөн зорчигч суусан байв. Дөрвөөс илүү зорчигчгүй байгаад нь сэтгэл дундуур байсан жолооч «Өнөөдөр миний явдаг ч талаар болох шив дээ, нэмээд дөрвөн хүн ирчихдэггүй юм байх даа» гэж элдвийг тунгаасан яг энэ мөчид зогсоол дээр нутгийн нь дугаартай «УАЗ-469» тэрэг ирж зогслоо.
Ямар ч шатгаангvй уурлах явдал байж vл болно. Гэтэл ямар нэгэн хvнд битvv уур хvрэх явдал тохиолдож болно шvv дээ. Хvн ингэж уурлахаараа гол төлөв хажуу дахь руугаа халдан хэрvvл эрэх бөгөөд хариуд нь хvн “Yгvй чи юу болов? Зvв зvгээр байгаад уурлах чинь юу вэ?” гэж гайхна. Гэтэл цаадах нь хаанаас шалтгаангvй уурласан байх билээ.
Амьдралд боломж үргэлж дэргэд байдаг. Гэвч аль боломжийг сонгох нь хувь хүний асуудал байдаг бөгөөд энэ сонголтонд мөнгө нөлөөлөх тохиолдол маш их байдаг. Нэг залуу эд хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар хайртай бүсгүйгээсээ татгалзсан хариу сонсжээ. Бүсгүйн хувьд мөнгөтэй бол аз жаргалтай байж болно гэсэн ойлголттой.
Би орон дээрээ 1 цаг болохыг хүлээгэд хэвтэж байлаа. 1 цагаас эмнэлгийн хоол ирдэг юм л даа дасчижээ. Би уг нь эмнэлгийн орон дээр хоол хүлээгээд хэвтэж байхаар хүн биш хэзээ ч өөрийгөө ийм байдалд орно гэж бодоогүй, бүр төсөөлөчгүй байсан. Би юу би хөөрхөн өндөр гоё биетэй гунхсан охин байсан. Мэдээж найз залуутай бид 5 жил үерхсэн. Зоригоо чамдаа хайртай шүү. Одоо тэр маань байхгүй ээ. Би түүнийгээ ороод ирж байна гэж нүдээ аниад төсөөлдөг. Тэгээд уруул дээр минь үнсээд сэрээгээд хайр нь амттай юм авчирлаа гээд л… Бас миний алаг туулай нь яасын гээд эрхлүүлдэгсэн. Одоо надад тэр хайртай биш намайг харахыг ч хүсэхгүй байгаа байх. Би өөрөө их муухай ааш гаргадаг байсан. Би чинь өөрийгөө золтой л тэнгэрийн амьтан болчлоо гээд бодож явлаа. Араас минь залуучууд их гүйдэг. Ёстой ядаргаатай ч юм шиг гос ч юм шиг…
Хорин гурван жилийн өмнө манай тосгонд нэг сэгсийсэн үстэй залуухан хүүхэн тэнүүчлэн ирээд хүмүүсийн зүг марсайтал инээхийн зэрэгцээ хаа дуртай газраа суугаад бие засахыг харсан тосгоны авгай хүүхнүүд ихэд зэвүүрхэн түүн рүү шүлсээ нулимж өшигчин зодоод «Хурдан эндээс зайл!» хэмээн хөөж туудаг болжээ. Гэвч тэр солиотой бүсгүй марсайтал инээсээр тосгоны энэ тэрүүгээр тэнүүчлэн явсаар байлаа.