Ангилал: Жүжиг

Цагаан сарын шинийн гурван. Аварга том тарган сүүлтэй ууц, таваар таван давхар өрж жаргал зовлон.. жаргалаар дуусгасан ул боовны араас өвөөгийн магнай дөнгөж харагдах нь өвөө намхан болохоор тэр үү, эсвэл би намхан болохоор тэр үү ойлгож ядан суулаа. Эмээ урдуур салад, бууз барин эргэлдэж зай муутай өрөөнд замын бөглөрөл үүсгэсэн тул үйлчлэгчээр томилогдсон үеэл эгч нарт зэмлүүлнэ. Би бас эр хүн юм гэсэндээ эмээгээ өмөөрч хэдэн үг хэлээдэхвэл өвөө тээр цаанаас хүд хүд инээлгэж байснаа ханиалгаад, идэш уушаа тохируулаагүй хэрэгт орж эмээд бас загнуулж амжив.

…Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.

..Хонх дуугарахад зэгзгэр туранхай Монголмаа дэгдэн гүйж очоод, дурангаар шагайвал нэг дор ажилладаг Цээпил дүү нь дүрсгүй алаг нүдээ эргэлдүүлчихсэн инээвхийлэн зогсоно. Тэр ерөөс хаашаа үсрээд алга болчих бол гэж эмээхээр жигтэйхэн адгуу, тогтворгүй нэгэн.
“Ээж ээ, Цээпил хамгийн түрүүнд ирж байна шүү дээ. Хөөрхөн дүү минь ор ор” хэмээн Монголмаа үүдээ нээгээд чичирхийлсэн хоолойгоор бахирав. Төрсөн өдрийнх нь анхны зочин турьхан гартаа жигтэйхэн том таримал цэцэг атгачихаж.

Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь “Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг” гэж тулгав… Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.

Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг 43 жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. 12 настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байсан юм. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай, агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм. Бямба гаргийн өглөө би хэдэн найзтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр рүү нь чулуу нүүлгэж, тэрхүү чулуугаа харваж буй одтой зүйрлэн баясаж байв.

Охин нь аавыгаа “сайхан баярлаарай“ гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрvvлэг гарч байлаа. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж, гадагшаа ширтэнэ.

Дунд сургууль даа бусдын л адил хөөрхөн царайнд татагдаж, дурлаж явлаа. Гэхдээ зүрх сэтгэл шархлуулах нь тун ховор. Ихэнх дээ дараагийн хөөрхөн царайг харах хүртэл ахархан хугацаанд үргэлжилдэг байв. Гэтэл нэг өдөр түүнийг харж билээ. Бусдын л адил дурлаж эхлэв. Нүд, хөмсөг, ичиггүйрэн зогсох даруу төлөв байдал. Ер нь түүний байгаа байдал тэр чигтэй л намайг татаж, хөшиж байсныг санаж байна.

Эртээ урьдын цагт баян эр ухаан муу ганц хүүтэйгээ амьдран суудаг байжээ. Ухаантай эхнэр авч өгвөл урагшгүй тэнэг хүү минь ухаан суух ч юм билүү гэж баян боддог байсан юмсанж. Тэгээд ажил үйлс, ухаан сана, үзэсгэлэн гоо төгөлдөр нэгэн бүсгүйг богтлон авч өгч гэнэ.
Хоног өдрүүд өнгөрөөд байсан боловч бэр нь хөл хүндтэй болохгүй байжээ. Тэгээд баян бэрээсээ учир шалтгааныг эвийг нь тааруулж, эгзгийг нь олж байгаад асуув. Бэр нь, “Бид хоёр тоонот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбоод олон жил өнгөрсөн боловч огтхон ч хавьтаж үзээгүй юм чинь яаж танд ач тэврүүлэх билээ дээ гэж үнэн учраа хадам аавдаа ичингүйрэн байж хэлжээ.

1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа.

Яг одоо миний ширээн дээр ходоодны хорт хавдраар бурхан болсон нэгэн ахын өдрийн тэмдэглэл дэлгээстэй байна. Тэрээр тэмдэглэлээ дуусгаж чадаагүй юм. Талийгаачийн гэргий энэхүү дэвтрийг өөрийнхөө зүрх мэт хайрлан хадгалсаар иржээ.