Цагийн зүү чаг хийн урагшилна. Бүсгүй байн байн санаа алдан цагийн зүү ширтэн,орцонд чимээ гарах бүр хаалга руу очин дурангаар харна. Гэвч тэр ирсэнгүй. Үүр гэгээртэл нойргүй хүлээсэн бүсгүй тэсвэр алдан зүүрмэглэх мөчид хаалга торхийн дуугарч тэр орж ирлээ. Гэхдээ түүний бие нь ирсэн боловч бүсгүйг гэх сэтгэлээ хаа нэгтээ гээгээд иржээ.Чимээгүйхэн алхсаар орж ирээд хажууд нь цаашаа харан хэвтэх түүнийг хараад бүсгүйн нойр сэргэв. Үүрийн гэгээ нээлттэй салхивчаар алгуурхан тусахад хажууд нь хэвтэх тэр эрийн мөрөн дээр арилгаж амжаагүй уруулын будаг тамгалсан юм шиг дурайна. Бүсгүй аажуухан түүн лүү дөхнө. Урьд нь нарийхан мэт санагддаг ор нь түүнд маш өргөн мэт түүнд хүрэх нь ихээ хол мэт санагдана.
Ангилал: Жүжиг
Тэр бүсгүйтэй би хэзээ, хэрхэн, яаж танилцсанаа огт санадаггүй юм. Бид их л эртнээс биесээ мэддэг болсон юм шиг санагддаг. Тийм ч болоод тэр үү, бид их хурдан дотноссон юм даг. Бид хамтдаа амьдарч, өглөө бүр мөрөн дээр минь зөөлөн үнсэн сэрээж, үдэш бүр цээжинд минь наалдан унтдаг болсноор бүхэл бүтэн өвлийг үдлээ. Харин хавар ирэхэд, би нутаг буцах болсон юм. Түүнтэй хамт амьдрахаасаа өмнө энэ шийдвэрийг гаргасан байлаа. Би шийдвэрээ өөрчлөөгүй.
1941 оны аравдугаар сарын 25.
Сайн сууж байна уу, хайрт Варя минь!
Үгүй ээ, бид дахин уулзахгүй нь. Өчигдөр үд дунд бид дахин нэг Гитлерийн цувааг цохилоо. Фашистуудын сум хуягны хажуу талаас нэвтэлж дотор талд дэлбэрсэн. Намайг танкаа ой руу оруулж байх хооронд Василий өнгөрлөө. Миний шарх нэлээд хүнд.
Улаанбаатарын нэгэн траншейнд амьдарч хог түүж явсан Пүрэвбат гурван шил “Гомбоо” уугаад л монголчуудын хүслэн болсон АНУ-д очсон гэхэд хэн ч үнэмшсэнгүй. Түүнийг Америкийн Сан-Франциско хотын негрийн хорооллын цагдаа нараас хүлээж авсан Монголын элчин сайдын туслах хүртэл хэр дагандаа баригдсан пидэн хар царайтай, толгой нь хавагнасан мань эрийн Уртцагааны гудамжны арын траншейнд амьдарч байсан гэхэд итгээгүй гэнэ. Уг нь Пүрэвбат соц үед ЗХУ-ын Уралын их сургууль төгсч ирээд Эрчим хүчний яаманд ахлах инженерээрр ажиллаж байсан боловч архи савнаасаа бусдыг дийлдэг хойно арван жилийн өмнө “гороочин” болсон түүхтэй. Траншейнд байхдаа гадаадын сонгодог номуудыг орос хэл дээр уншдаг байсан гэхээр бас ч гэж юм үзэж нүд тайлсан нэгэн байжээ. Мань эр 2014 оны 10-р сарын нэгний өдөр “Ахмадын баяр”-аар үеэл дүүгийнхээ ажил дээр очжээ. Үеэл дүү нь Пүрэвбатыг жилд нэг л удаа ажил дээр ирж мөнгө зээлж болно гэж үүрэгдсэн юмсанж.
Эрт цагт нэгэн ядарсан настай эмэгтэй голын эрэг дагуу явж байтал гурван сайхан бүсгүй хоорондоо маргалдан сууж байна гэнэ. Тэр гурав хэн нь сайхан гартайгаа үзэж өөр өөрсдийнхийгөө сайрхан магтацгаана. Эхнийх нь:
Хэдэн жилийн өмнө уншаад таалагдсан тул хадгалж авсан эх сурвалж тодорхойгүй нэгэн өгүүллэг орууллаа…
Маш эелдэг сайхан нөхөрлөдөг хоёр найз байжээ. Нэг нь маш зальтай зоригтой дайчин их хөдөлгөөнтэй. Харин нөгөө найз нь маш гэнэн шударга үг яриа цөөтэй нэгэн байв. Гэтэл нэгэн өдөр овжин зальтай найз нь нөгөө найз дээрээ очоод өөрийх нь хийж байсан ажил амжилтгүй болоод дампуурсан тухайгаа ярьж түүнээс мөнгө гуйжээ.
Цээл хоолойтой палдайсан залуугаар цолоо дуудуулан, уужим хөх тэнгэрт элин халин эргэлдэх бүргэд мэт уран сайхан дэвэн байснаа эрвэлзэн гараад бүдүүн өвсөнд бүдрэх мэт нэг шармийсан шар залууд ойччихжээ. Товуу өөрөө ч сайн учраа олсонгүй. Учраа бөхтэйгээ өрж байгаад нэгэнтээ далавчаа сэлгэн займчих зуур наадамчдыг гүйлгэн харвал эгнэн зогсоо олон морьтны дунд улаан хоргой бүслүүртэй цагаан бүрх малгай харагдахад дотор нь баяраар гийн, лавлан харвал, эзэн нь өөр хүн байсанд урам хугаран эргэж өнөө шар залуу руу хандсанаа санах аж. Буулт өгөөд буцаж явахдаа “Хачин юм” гэж бодмоглосноо анхаарал сарних зуур л чавхны чулуу шиг орж ирээд сөгдүүлж дээ гэж санан, бөхийн майхны дэргэд дээл бүсий нь барьж үлдсэн хархүү өвгөн хоёр руу очив.
Өчигдрөөс хойш Налайхын замд ийм зүйлтэй таарлаа гээд энэ нэг зураг яваад байна. Энэ гэхдээ эвлүүлэг болов уу гэж бодож байна л даа. Гэхдээ нэг зүйлийг санаж явахад гэмгүй болов уу. Налайхын зам буюу Ургах наран хорооллоос Хонхор хүртэлх зам дээр дандаа хүний амь авч оддог аймшигт ослууд гардаг. Хууччуулын яриагаар дээхнэ үед цэргүүд ачиж явсан машин онхолдож буг чөтгөр шүглэсэн гэж ярьдаг юм билээ. Зарим нэгний яриагаар ногоон дээлтэй сүнс харагддаг ч гэж ярьдаг.
Ясүнари Кавабата
“Булшны минь чулууг эмэгтэй хүнээс өндөр хийж, түүнийг хүчээр тэврүүлэн чулуутай хамт далайд булшил.”
Аав нь уй гунигт автсан сүүлийн мөчид энэ үгсийг хэлээд өөд болжээ. Тиймээс л түүний хоёр хүү хамгийн дээд зэргийн хөшөөг босгуулахаар захиалсан байна. Тэрбээр залуу эхнэр болон түүний амрагийн гарт харгис хэрцгийгээр амь үрэгджээ. Анхны эхнэрийнх нь хүүхдүүд болох эдгээр хөвгүүд аавынхаа сүүлчийн хүслийг гүйцэлдүүлэхээр далайн дэргэдэх хавцал дээр булшны хөшөөг нь авчирч зогсоно. Яг л аавынх нь хэлснээр булшны чулуу нь тэдний дайсан болсон эмэгтэйгээс өндөр хийгджээ. Хэсэг чулуу хаднаас унахыг харах үнэхээр аймаар байлаа. Унасан чулуу улам жижиг болсоор сүүлдээ будаанаас ч томгүй харагдана. Тэдний дотор нь муухайрч эхлэхүйд тэд харахаа болив.
Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.