Жав гуай, нар ханын толгойд тусаж байхад нvдээ нээлээ. Зовхи нь хєх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгvй нvдээр гэрийн доторхийг тойруулан харах гэж ихэд хvндэрсэн толгойгоо арайхийн эргvvлэв. Хянган хамрын самсааны мєгєєрс нэвт гэрэлтэн шанааны нь яс арьсаа цоо татах бий гэмээр ёрдойжээ. Царайны нь єнгє энэ нvгэлт ертєнцєд амьдрах єдєр тоотой хvн гэдгийг илтгэнэ. Яс арьс болсон гараараа орны хєлєєс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргvvлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв. Тэгээд ханын толгойд туссан нарны гэрлийг хэсэг ширтэв.
Ангилал: Жүжиг
Би сумын зочид буудалд нар хєєртєл унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зvгээс цэнгэг усны vнэртэй сэрvvхэн салхи сэвэлзээд, гудамжаар хvvхдvvд шуугилдан наадаж байв. Зочид буудлын «люкс» єрєєний хvрэн модон орны цагаан даавуунаас угаалгын нунтаг анхилан, харин жинтvvнээс нь євсний vнэр vнэртэнэ. Орны хажуугийн явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цєцгий зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг. Ер нь ч манайхан сонины ажилтнуудыг баахан ойшоож, тал засдаг зантай. Yvнд муу нь юу байх вэ
Найман сар дундаа орж ногооны vзvvр vл мэдэгхэн модширч, хєх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан нэлийж салхи сэрvvхэн vлээх болжээ. Байгаль ертєнцийн хишиг бvрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан єглєє билээ.
Ємнє уулсын бэл улаан шаргал элсэн манхантай умар улсын бэл униарт ногоон дэнжтэй, Хангай голыг заагласан алдар цуут Борогчингийн хєндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны єндєр бор бvсгvй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан єрєм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээн хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавив.
Тvрvvчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хvйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гvйцээгvй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгvй бєгєєд яаралгvй хvн болохоор сумын тєвєєс хэдэнтээ єртєє алслан айл амьтнаар хэсvvчилж гєрєєчдийг дагалдан уул хєвчєєр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хvрч, хvйсийг минь булсан тоонотоо хvртэл vзээд буцах замдаа цас оруулав. Би Жирмийн даваа уруудан галигуулж энэ их цасанд хvн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувирч байгаа тухай бодож явлаа. Хорин хэдэн жилийн ємнє энэ даваагаар Хулан хvvхэнтэй даваад шар Цамбад хардагдаж морин дээрээсээ хуу татуулж явсныг санахад цаг гэдэг их амархан явжээ.
Арван долоон нас ч дээ. Хєєрхий. зайлуул. Би тэгэхэд єєрийгєє эр хvнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн єдєр би нутгийнхаа Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердєє л шар Цамба юм шvv дээ. Би тvvнд ийм догшин сvртэй хоч єгсєн боловч хvнд хэлдэггvй байлаа. Хурдан морь уяхад нь би тvvнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт vлгэр домгийн нэртэй тэр сvрхий хєлєг морьдыг нь vдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлvvлэх, єглєє vvрээр чилээгий нь гаргах, єдєр услах зэрэг хар бор ажил хийхээс єєр ямар тус хvргэх билээ.
Ямар ч шалтгаангvй уурлах явдал байж vл болно. Гэтэл ямар нэгэн хvнд битvv уур хvрэх явдал тохиолдож болно шvv дээ. Хvн ингэж уурлахаараа гол тєлєв хажуу дахь руугаа халдан хэрvvл эрэх бєгєєд хариуд нь хvн “Yгvй чи юу болов? Зvв зvгээр байгаад уурлах чинь юу вэ?” гэж гайхна. Гэтэл цаадах нь хаанаас шалтгаангvй уурласан байх билээ. Заавал шалтгаантай! Бусдад хэлж болохгvй, нууц амин хувийн нэг зvйл сэтгэлийг нь маажсанаас юмуу эсхvл vргэлжлэн хоргоддог байсан байх ёстой.
Цасан цагаан онгоц маань мєнх цаст домогт Цамбагаравын зvvн сугад хэдэнтээ сvрхий дайвалзав. Тєрсєн єссєн нутгийн минь сэтгэлд дулаан, зvрхэнд зєєлєн газар нутаг нvдэн ємнє жирэлзэн єнгєрч эхлэв.
Цагаан тvнгэ /vнэндээ цагаан дэрст гэсэн vг/ гэдэг нэгэн сум ард олон хэдэн мянган малтайгаа єлхєн намаржиж, євєлжиж, хаварждагаар барахгvй хавар нь зєндєє газар тариа тарьдаг, намар нь хаа л бол хадлан авдаг хишигт нутаг минь шаргалтан харагдахаар бие сэтгэл минь нэг л хачин боллоо.
Дотны найз Гонгорын Хайдавтаа
Баруун уулын даваа нь
Бартаа ихтэй даваа даа хєє
Баруун айлын Гавалмаа бvсгvй нь
Баахан зvрхний тольт уу даа хєє …
Балдан, Галдан гэдэг адилхан хоёр залуу бий. Гэвч ажил тєрлєєрєє адилгvй юмсанжээ.
Балдан нь малч, ажилч, бас хичээл дугуйланд идэвхтэй. Ном сонин их уншдаг. Тэгээд нєхєрсєг тусч тул нутгийнхан нь тvvнийг магтдаг. Залуу хvvхнvvд ч Балданг л сэмхэн сэмхэн ширтэцгээдэг ажээ.
Єглєєний нарнаар хєх єндрийн царамд сvрэг аргаль идээшлэн гарч ирэв. Уулын жалга, сархиаг, салаа дэвсэг vхэр улаан хадны vе зайвар, нураг дунхад тэд сvрэглэн єглєє оройн сэрvvнд идээшлэн, хадны ус шимж, vдийн наранд хорж, заримдаа харуул харан зогсох нь энэ орчны гоо чимэг байдаг.