Баяр гуай та сумын наадамд хулгар хээрийнхээ тvрvvлж шуугиан тарьсан намтрыг яриач! гэхэд Баярын нvд гялалзан, хийморь сэргэж хоолой засаад,
– За байз. Тэр чинь туулай жилийн зунсан билvv дээ. Тэр наадмын дараагаар би баярласан гомдсон хоёртоо болж гурван єдєр шєнє тувт архидаж балрах дєхсєн юм шvv. Хvний амьдралд баярлах гомдох юм алийг тэр гэх вэ!
Ангилал: Жүжиг
Хангайн сайхан нуруунаас гарсан Идэрийн сайхан гол єндєр уулнаас буусан тул урсгал тvргэн тvргэн, бас л хєгжим шиг шуугина. Хажууд нь суун чагнахад vнэхээр тааламжтай. Хvний єнгєрvvлэх зам ямар болохыг юунд урьдаас тайлбарлаж vл єгнє. Энэ тунгалаг ариун мєрєн хичнээн мянган жил хэв хэвээр урссаар байтал, эрэг дагуу оршсон ёс гэтэл хvн амьтны тvvх байн байн хувилсаар ирэх нь тэмцээний vр байжээ. Орчин тойрон зэрэглэсэн уулс бэрх єндєр, сэрвэн хад сэхийлцэн сахайлцан сvр жавхлан хэтэрхий, ой шугуй нягт зузаан, ус булаг хоржигнон хуржигнана.
Хєдєє талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн єндєр юм сvvмэлзэн vзэгдэх нь харь газрын аяны хvний нvдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний ємнєєс намрын салхи хvчтэй vлээхэд хоёр нvдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна.
Євгєн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дєрвєн хvрд чєлєє завгvй эргэлдэнэ. Бvртэлзэн харагдагч бараа нэг vе далд орж, нэг vе ил гарна. Удалгvй бvртэлзэн цухуйж, алтан ганжрууд нь єглєєний нарны гэрэлд vзэсгэлэнтэй гялалзана.
1939 оны намар говь нутагт суудлын задгай ногоон машинтай цэргийн нэг дарга Нямаа өвгөн гэгчийнхийг эрэн сурсаар очив.
Тэрээр Халх голын байлдаанд баатарлах байлдсан нэг бага даргын тухай яваа боловч очсон тэр айлдаа баяр баясгаланг өгч даанч чадсангүй.
Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн Иүй Бай- хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана.
Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Yүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина.
Хөндий талын зэргэлээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана.
Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины ирэлзэн ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл хэдэн залуус морь тарлаж байна.
….. дугаар оны хуучин улирлын арван хоёр сарын гучны өдөр тэнгэр цэлмэг, нар шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын энгэрээр дун цагаан цас гилтэгнэн, түүний зах сэжүүр нь сэмэрч орж ядсан эцэнхий туранхай үхэр малууд хөл дээр гарч, үүгээр түүгээр сүүлээ ширвэн явцгаадаг нь санагдаж,
Хаврын хурц нар нэлээд дээр мандаад ойр орчмыг хөхөмдөг манан бүрхэж өргөн талд байгаа юмс цөм зэрэглэн жирвэлзэж байлаа. Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс рүү эхээс гараад хэдхэн хоносон цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж ирлээ.
Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш.