“DOZ Entertainment”-ын 5 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино “Кино шиг амьдрал” инээдмийн уран сайхны киноны “making the movie” (хэрхэн бүтсэн) нэвтрүүлгийг хүргэж байна. Уг киноны найруулагчаар Д.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул ажилласан юм.Киноныхаа зураг авалтыг 90 орчим хувийг Вьетнамд хийсэн тэд зураг авалтаа дуусгаад продакшин ажилдаа ороод байгаа юм. Ингээд уг киноны талаар бусад мэдээллийг дараах видеоноос үзнэ үү.
Ангилал: Кино
Нэгийг бодогдуулах богино хэмжээний энэхүү сургамжит киног Австралийн “The MAPS” кино сургуулийн Нима Рэүфи хийжээ. Энэхүү киногоороо тэрээр өөрт байгаа юуханд ч гэсэн сэтгэл хангалуун байхын зэрэгцээ аливаад өнгөцхөн хандаж өрөөсгөл дүгнэлт хийхийг бүү урьтал болгоорой гэсэн санааг хэлэхийг хүсчээ.
Aurora Entertainment-ын бүтээл найруулагч Б.Чингүүний найруулга “The Call” буюу Дуудлага нэртэй триллер, сэтгэхүйн аймшгийн төрлийн уран сайхны киноны trailer-г хүргэж байна.The Call киноны гол дүрүүдэд М.Баянбаатар, Э.Урангоо, Б.Батзаяа нар тоглосон байна. Кино удахгүй үзэгчдийн хүртээл болох ажээ.
Ирэх баасан гарагт буюу 2013 оны 8-р сарын 16-ны өдөр нээлтээ хийх “Single Ladies” романтик, инээдмийн уран сайхны киноны анхны teaser trailer-г хүргэж байна.
Хайр дурлал, хөгжилтэй түүх, адал явдал, инээдмээр бялхсан “Тэнгэрийн продюсер” кино нь 1 цаг 40 минут үргэлжлэх бөгөөд киноны гол дүрд орчин үеийн бүжгийн “Aim4R” хамтлагийн ахлагч Т.Саруултөгс, АЖ А.Очирбат, “Х Түц” продакшны жүжигчин МУГЖ Л. Баттулга, СТА Б.Баатархүү, СТА Б.Эрдэнэчимэг, СТА Н.Ялалт, СТА Г.Эрхэмбаяр, СТА Р.Батчулуун болон “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин МУСТА Г. Эрхэмбаяр зэрэг жүжигчид оролцон тогложэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Aurora Film” хамтран “Oxygen” (Хүчилтөрөгч) богино хэмжээний киног бүтээсэн байна. Уг богино хэмжээний киноны зохиол найруулга дээр Б.Чингүүн ажилласан байна. Дүрүүдэд Ч.Ганбаатар, Э.Ануужин нар тогложээ. Энэхүү киног та бүхэндээ хүргэж байна.
Найруулагч Б.Чингүүн өмнө нь оюутан байхдаа бүтээж байсан The Cube богино хэмжээний киногоо дахин бүтээж (remake) үзэгчдэд хүргэлээ. Creative Art Group-ын бүтээл триллер төрлийн уг киноны гол дүрд МУГЖ Ш.Гүрбазар, залуу жүжигчин Т.Билгүүтэй нар тоглосон байна.
Үзсэн хүн бүрийнхээ сэтгэлийн утсыг эрхгүй хөнддөг энэхүү гайхалтай уран бүтээлийг та бүхэндээ хүргэж байна.
Өнгөрөгч онд 3 дахь удаагаа зохион байгуулагдсан “48 цаг” богино хэмжээний кино уралдаанд Palm багийн бүтээсэн “Аквариум” богино хэмжээний киног хүргэж байна.
Оросуудын хийсэн “Монгол” хэмээх хүүхэлдэйн анимешин бүтээлийг та бүхэндээ хүргэж байна.
