Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын шинэ уран бүтээл “Сүүлчийн шөнө” уран сайхны кино энэ сарын 10-нд 15,30- аас “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна.
СГЗ Ш.Гүрбазарын зохиол болох тус кино нь хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд удаан оршиж байдгийг өгүүлэх аж.
