Ангилал: Чуулга

Тун удахгүй Их Эзэн Чингис хааны талбайд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддууд чуулан “нэгэн үдшийг” өөрийн үнэнч фэнүүддээ өнгөрүүлэх гэж байгаа билээ. Тодруулбал, монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, “Монголын сайтын холбоо” ТББ болон Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран 5-н жилийн ойдоо зориулан уншигч, сонсогч, үзэгч түмэндээ Есдүгээр сарын 24-нд Үнэ төлбөргүй болох шоу тоглолтоор бэлэг барих гэж буйгаа дуулгалаа.

Эх орондоо хайртай хүн бүрт, тэр дундаа хүүхэд залуучууд бидэнд эх орны минь тусгаар тогтнол, эрх чөлөө ямар их үнэ цэнтэйгээр уламжилж ирсэнийг үзүүлсэн “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны кино өнгөрсөн сарын 22-нд ёслол төгөлдөр нээлтээ хийсэн билээ.

МУГЖ Л.Баттулга буюу жүжигчин Аглуугийн эхлүүлсэн “Эх орны дуудлага” шинэ дуэлийг үргэлжлүүлэх дараачийн хүнээр “Хувьсал” продакшны жүжигчин, МУГЖ У.Уранчимэгийг сонгосон. Тэгвэл жүжигчин У.Уранчимэг дуудлагыг хүлээн авсан тухайгаа мэдэгдээд дараагийн хүнээр найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарыг дуудсан юм. Ингээд та бүхэндээ найруулагч Н.Наранбаатарын дуудлагыг хэрхэн хүлээн авсныг хүргэж байна.