Ангилал: Чуулга

Untitled-1000“Гэгээн муза-2012” наадмын шилдэг бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг “Увертюра” хамтлаг дуулсан билээ. Тус хамтлагийн “Удиртгал” нэртэй анхны цомогт багтсан энэхүү дуу тун удахгүй клиптэй болж үзэгч, сонсогч фенүүдийнхээ сонорыг мялаах гэнэ.

Энэ бол зургаан настай break бүжигчин Terra. Түүний Францын Парис хотод зохиогдсон Chelles Battle Pro бүжгийн тэмцээний үеэр 12 настай хүүтэй хийсэн бүжгийн тулааны бичлэг дэлхий нийтийг шуугиулж байна. Түүний бичлэгийг долоо хоногт 5 сая хүн үзсэн байна.

Нэгэн үе монголын залуус бүгд л гитар тоглодог байсан хэмээн аав ээж, ах эгч нар маань ярьдаг. Гэтэл өнөө үед тус хөгжмийг сонирхож тоглодог залуус цөөнгүй болж байгаа таатай мэдээлэл байна. Эдгээр залуусын нэг болсон О.Гантулга гэх залуугийн “youtube” хуудаснаа нийтлэсэн нэгэн бичлэгийг та бүхэндээ толилуулж байна.

Монголын залуус өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнээрээ л эх орноо харь оронд сурталчилж явцаадаг гайхалтай хүмүүс. Тэдгээрийн нэг болсон залуу Солонгосын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг гэгддэг “Оддын хаан”-д -оролцож монгол бүжгийн гайхимшигаас чадлынхаа хирээр толилуулжээ.

Кино бол хамгийн агуу урлаг. Тиймдээ ч хүн бүхэн энэхүү урлагт шунан дурладаг гэвэл хэлсдэхгүй. Киноны төрөл жанрууд дотроос хамгийн ихээр сэтгэлзүйд нөлөөлдөг аймшгийн киноны дүр хувиргалтыг хэрхэн бүтэээдэг болохыг дараах бичлэгээс сонирхоорой.

Девушка-кошка хэмээн алдаршсан Илона Окуньковагийн гайхамшигтай үзүүлбэрийг та бүхэндээ хүргэж байна. Энэ үзүүлбэр нь “Авъяаслаг Украйнчууд 4” тэмцээний хамгийн шилдэг нь болж чадсан байна.