Ангилал: Эдийн засаг

Гурван охин хамтлагийн дуучин Анхмаа царайлаг , чадварлаг дуучин төдийгүй авьяаслаг жүжигчин гэдгээ “Сая километр”, “Франц үнсэлт”, “Гарал угсаа” зэрэг кинонуудад тоглосноороо батлан харуулсан

Зохиолын дууны ертөнцөд хослон дуулж гарч ирсэн дуучин Чинболор Энхмэнд нарыг хүмүүс “Хайрын орчлон” дуугаар нь андахгүй мэдэх билээ. Баянмөнх шүлгийг нь бичиж Сэр-Од аяыг нь хийвэл тэр дуу хит болдог гэсэн ам дамжсан ярианы эзэн найрагчтай дуучин Б.Энхмэнд амьдралаа холбоод өдгөө 10 гаруй жилийн нүүрийг үдэж буй.

“Гоёл-2013” топ модель С.Ариунбилэгийг загвар сонирхогчид илүүтэй сайн танина. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “хайр” хэмээн бичиж шинэхэн амрагтайгаа хамтдаа авахуулсан гэрэл зургуудаа нийтэлж байсан нь саяхан.

Бороо шивэрч хөнгөн гуниг дагуулсан энэ өдөр хайр илчилж, хайртайгаа алхаж хамтдаа кино үзмээр ч юм шиг санагдаж байвал “Та”-хайрынхаа дурсамжаар аялж хүнд хайртай болж өөрийгөө яаж өөрчлөгдснөө бодоод нэг үзэхийг зөвлөж байна.

Дуулсан дуу болгон нь хит болж, чанар чансааг өөрийн сонсогч фэнүүддээ мэдрүүлдэг чадварлаг дуучин бол Б.Баярцэцэг. Тэрбээр уран бүтээлээрээ өвөрмөц аялгууг эгшиглүүлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй.

Цэнхэр дэлгэцээр өдөр бүр улс эх орны цаг үеийн шуурхай мэдээг дамжуулан хүргэдэг мөн олон сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч түмнийхээ мэлмийг мялаадаг нэвтрүүлэгч Б.Тамирыг уншигч та эс андахгүй ээ. Түүнийг ирээдүйн Цоодол хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлдэг.

Дуучин Б.Амархүү, Азийн топ модель О.Ариунзул нарыг гайхалтай хосууд гэдэг. Тэгвэл хосууд фэнүүддээ баярт мэдээг дуулгалаа. Топ бүсгүй маань хөл хүнд болсон бололтой. Бага зэрэг жин нэмсэн зургуудаа болоод хөл хүн гэдгээ баталсан гэрэл зургаа олон нийтэд дэлгэлээ.

Урлагийн тогоонд хөдөлмөрч гэдгээрээ үнэлэгддэг дуучин бол Ч.Уранхолбоо. Өдгөө дуучин гэдгээсээ илүүтэй хөөрхөн Ану хэмээн олонд дуудагдах болсон. Тэгвэл сайхан бүсгүй хөөрхөн гүнжтэй болж сайн ээжийн үүргээ гүйцэтгэж хажуугаар нь байгууллагууд нүүр царай болж завгүйхэн гүйж байгаа гэдэг.

“Universe Best Songs” наадмаас төрөн гарсан уран бүтээлчдийн нэг бол дуучин А.Хишигдалай. “Гран При” эзэн А.Хишигдалай “Өөрийгөө ГранПри авна гэж бодоогүй. Одоо хүртэл итгэж өгөхгүй, зүүд юм шиг санагдаад байна. Тэгээд нулимсаа барьж дийлэлгүй ихэр татан уйлсан. Миний уйланхай нь зөөлөн сэтгэлтэй л холбоотой байх” хэмээсэн цагаас олны танил болж, өөрийн гэсэн фэнүүдтэй болсон.

“9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “Гэнэтийн бэлэг” мюзикл, “Ану хатан”, “Анирлагч” зэрэг кинонд тоглосон жүжигчин, мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг хүн бүр таньдаг. Тэрбээр саяхны нэг өдөр уйлснаа олон хүнд зарлав. Учрыг тодруулбал, “Учрал” УСК- энэ сарын 24-ны өдөр нээлтээ хийж уг бүтээлд түүний найз хөөрхөн О.Дөлгөөнөө тогложээ.