Жүжигчин Батушкаг танихгүй хүн байхгүй гэхэд болно. Тайз дэлгэцийн бүтээлд хослуулан дүрээ мөнхөлж яваа авьяаслаг залуу жүжигчин. Цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг залуу энэ удаад “мөөмдөж ирээд мэнд” мэндлээ.
Ангилал: Эдийн засаг
“Үл таних эмэгтэй” кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан жүжигчин О.Долгорыг дүрээ сайн өөрийн болгож тоглодог цөөн хэдэн эмэгтэй жүжигчдийн нэг гэдэг.
Уран бүтээлийнхээ төлөө өөрийнхөө стиль имижид эрс өөрчлөлтийг хийсэн жүжигчин Б.Баярмаа халимаг үсээр гангарах болсон. Тэрбээр удахгүй мэндлэх “Рэккит” нэртэй дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээж байгаа юм. Энэ удаад түүний шинэхэн гэрэл зургуудаас сонирхуулж байна.
Хөөрхөн дуучин Ануг энэ сарын 05-ны өдөр амаржиж хоёрдах охиноо өлгийдөн авсан тухай уншигч та бүхэндээ дуулгаж байсан билээ. Тэгвэл төрөөд удаагүй байгаа дууч бүсгүй ажилдаа аль хэдийнээ орсон бөгөөд хэвлэлд сүүлийн үед цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн асуудалд хариулт өгчээ.
Монголын Рок поп урлагт 10 гаруй жил хөдөлмөрлөн өөрийн дуу хоолойгоороо өнгө нэмсэн чадварлаг дуучдын нэг нь С.Сэрчмаа. Тэрбээр өөрийн уран бүтээлдээ ороод тун чиг жавхаалаг өнгөлөг яваа.
Энэхүү гэрэл зураг дээрх эрхэмийг зураглаач, найруулагч Д.Ангараг гэдэг. Түүнийг “Бодлын хулгайч”, “Миний хөрш чөтгөр”, “Ану хатан” зэрэг уран бүтээлээр кино сонирхогчид илүүтэй сайн мэднэ. Тэрбээр Америкийн кино академийн 86 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд оролцсон авьяастан.
Хувьсал продакшны жүжигчин А.Ганчимэгийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр хамгийн анх “Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр үзэгчдийн танил болсон. СУИС-иа төгсч драмын театр гэх их айлд ажилд орж байсан гэдэг. Гэвч нэг их удалгүй жүжигчин Урнаа, Ганаа нарыг даган театраа орхин одсон. Өдгөө хувьсалаар овоглогдож хайртай залуугаасаа тусдаа амьдарч буй түүний бяцхан гүнж нь өнөөдөр 1 ой хүрч байгаа юм байна.
Нэгэн үе сонсогчдоо “Хэзээ”, “Сайн уу хонгор минь” зэрэг дуунуудаар догдлуулж байсан A-Capella хамтлагийн залуус уран бүтээлээсээ хөндийрөөд нэлээдгүй хугацааг үдэж байгаа билээ.
Загвар өмсөгч О.Амгаланбаатарыг “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” киноны гол дүр буюу Юндэнд тоглосоноор нь хүмүүс таних болсон. Угтаа бол тэрбээр загвар өмсөгч залуу загвараараа анх олны танил болж байсан билээ.
Хошин урлаг, тайз дэлгэцэнд дүрээ мөнхлөн үлдээж чадсан одоо ч тэр хэвээр уран бүтээлээ цуцашгүй хийж байгаа үзэсгэлэнт, авъяаслаг эмэгтэйчүүдийн нэг бол Шилдэг инээд продакшны захирал Санжаагийн Өлзийхүү билээ.