Ангилал: Эдийн засаг

Нэрт алиалагч Латиф агсны хүү Л.Нурбулан аавынхаа мэргэжлийг өвлөн жүжиглэж, хүүхэд залуусыг баясгасаар яваа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр түүнийг элдэв хэл ам тойроогүй бололтой. Тэрбээр сүүлий үед өөрийнх нь талаар гараад буй мэдээллийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурал өнөөдөр буюу 01-р сарын 07-ны 12:45 цагаас “Үндэсний мэдээллийн төвд болох юм байна

Монголын урлагийн ертөнцөд хамгийн хамгийн тодотголтой цөөн хэдэн хамтлаг байдгийн нэг нь “Номин талст” билээ. Хамтлагтаа нилээдгүй царайлагт тооцогддог дуучин Хаянхярваа энэ оны шинэ жилийн баярыг Лас вегаст угтжээ. Тэрээр гэр бүлийн хамтаар аялаж, шинэ жилийн баяраа тэмдэглэсэн байна.

Ханиад томууны улиралд нийслэлийн цөөхөн хэдэн хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй самгардаж, өвчтэй хүүхдүүд коридорт хүртэл хэвтдэг жишиг хэдийнэ тогтоод хэдэн өвлийг ардаа орхисон.

Тэгвэл хүүхэд нь өвдсөнөөс улсын эмнэлэг бараадаж, Монголын эрүүл мэндийн салбарын иргэдэд хүрч байгаа үйлчилгээ, бодит байдлыг биеэрээ мэдэрсэн отгон топ модель Х.Бадамгэрэл их л ууртай байна.

Хошин урлагийн салбарт олон сайхан дүрээрээ бидний сэтгэлд мөнхөрч үлдсэн чадварлаг жүжигчдийн нэг бол Хүрэлээ. Тэрээр сүүлийн жилүүдэд кино урлагт хүч үзэх болсон бөгөөд бидний мэдэх “Боолын гэрээ”, “Тагнуулч аав”, “Гоёлын даашинз” зэрэг бүтээлүүд дээр ажиллаж байсан билээ

“Гала” хамтлагийг анхлан байгуулан гарч ирж байсан дуучин Ану буюу Уранхолбоог мэдэхгүй хүн байхгүй. Түүний гадаад төрх, биеэ авч яваа байдал зэрэг нь олон ч бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг. Дуучин бүсгүй маань 2014-2015 оны шинэ жилийн баярын гоёлоороо номин ногоон өнгийн даашинзыг илүүд үзжээ.

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо араас “Зүрхээр наадагч” нэртэй кино хийж багагүй ашиг олсон “Хувьсал” продакшныхан сүүлийн үед сэтгүүлч нараас ч зугатааж байна. Тэдний эсрэг яруу найрагч Хулганайн Тэргэл гомдол гаргаж байгаа бөгөөд “Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” кинонд миний ах дүүсийн Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нэрийг ашиглаад зогссон төдийгүй аавын минь бидэнд зориулж бичсэн
Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой” гэдэг шүлгийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна. Иймд тус киноны зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй халдсан гэж гомдол гаргана гэж мэдэгдсэн.

Өнгөрсөн онд урлагийнхны дунд шуугиан тариад байсан “Шинэ үе” продакшны жүжигчин Алдармаа, Оюунтуул нарын хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа билээ. Алдармаад 7-н жилийн хорин ял оноож тэрээр шинэ оны өмнөхөн батлан даалтанд гараад байсан юм. Түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд явуулснаар Оюунтуулд хүнд бус хөнгөн гэмтэл учруулсан гэж үзжээ.

Хүүгийнхээ эцэг болон өөрөөсөө ах эрийн өврийг дулаацуулж байсан хөтлөгч Э.Халиун нэг хэсэг ганц бие явсан. Тэгвэл хөтлөгч бүсгүй ганц бие амьдралдаа цэг тавьж, дахин хайрын түүх бичиж эхэлсэн байна. Энэ удаад тэрбээр харь эрийг хайртаараа сонгосон бөгөөд аз жаргалдаа умбан жумбан байгаа гэнэ. Ингээд хөтлөгч бүсгүйн аз жаргалтай агшинг хүргэе.

Ширэнгийн ой шиг ширвээ хар хөмсөгтэй дуучин Д.Намсрайноров сонсогчдыг уран бүтээлээрээ татахдаа гарамгай нэгэн гэж мэргэжил нэгт үеийнхэн нь ярьдаг юм билээ. Тэрбээр хамгийн сүүлд “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа, ай хө” хэмээн “Дурлан дурлан хайрламаар” дууг дуулж “Сэрэл хөдөлгөдөг дуучин” гэсэн сэтэрийг аль хэдийнэ зүүгээд амжсан билээ. Мөн тус дуунд “Дээлний чинь энгэрээс гангын үнэр сэнгэнээд байна аа” хэмээх мөрт ч байдаг бөгөөд үүнээс болж сүүлийн үед шашны дэлгүүрүүдэд зарагддаг ганга өвсний борлуулалт нэмэгдсэн гэх хошигнол гарчээ.

Үндсэрхэг үзэл, омголон зан төрхөөрөө рок попын ертөнцөд бараг л “дархлагдсан” гэмээр аашилдаг дуучин С.Амармандах “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгтээ дэндүү их хайртай гэнэ. “Хар сарнай” хамтлагийнхаа цөс хөөргөм доргио дуунуудаар охид залуусыг хэсэгтээ л байлдан дагуулж явсан мань эр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа ийн дурьджээ.

“Би залуу нас, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан байж урлагт зүтгэсэн 20 жилийнхээ босгон дээр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг тухайн үеийн Соёлын яамны сайдаас авч байлаа. Анхандаа итгэж өгөхгүй, сайдын ширээг тойрч зугтсан ч “Түмэн олон минь надад итгэж өгсөн шагналыг авах нь зүйтэй” гэж шийдээд албан ёсоор гардсан даа.