УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Урнааг үзэгчид “жижиг Урнаа” хэмээн андахгүй сайн таньдаг. Олон жил драмдаа үнэнч зүтгэснийхээ хэрээ үзэгчдийнхээ омогшил, бахдалыг төрүүлсэн дүрүүдийг амилуулан бүтээсэн сайн жүжигчдийн төлөөлөл. Түүний нөхрийг МУГЖ Б.Жаргалсайхан гэдгийг уншигч та бүхэн мэднэ. Энэ хоёр эрхэм урлагийн хосууддаа үлгэр жишээч болсон драмын театрын сайхан хос. Өдгөө аз, зээтэй болж өнөр өтгөн гэр бүл болсон.
Ангилал: Эдийн засаг
Мөнхийн залуу хатагтай гэх тодотголтой монголын сайхан бүсгүй бол Э.Одгэрэл. Тэрбээр сүүлийн үед нам гүмхэн амьдарч байгаа гэхэд болно. Олон нийтийн хүндэтгэлийн арга хэмжээнд хааяа даа харагддаг нэгэн. Баяр наадмаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар манай улсад Киргизстаны Ерөнхий сайд айлчилсан. Энэхүү зочныг угтаж авах, дайлж цайлах үеэр түүнийг Дүүриймаагийн дүрд тоглуулаад авсан юм. Үүнээс хойш олны нүдэнд өртөхгүй байсан Э.Одгэрэл жүжигчин Навчаагийн цахим хуудаст хамтдаа авахуулсан гэрэл зураг нь лайканд дарагдаж эхэлжээ.
БНСУ-ын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгарсан Ганбууш буюу Н.Ган-Одын хагалгааны дараах, өмнөх гэрэл зургууд олон нийтэд дэлгэгдлээ.
“Hero entertainment”-ын бэлтгэдэг “Монголын тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай өөрөө хэзээ зочноор орох вэ гэх асуулт гардаг. Тэгвэл тун удахгүй энэ асуултын хариулт тодорхой болох нь ээ.
“Хэцүү анги” олон ангит киногоор олны танил болсон мисс Б.Бадамцэцэгийг андахгүй биз ээ. Тэрбээр ангаах ухааны их сургуульд эмчийн мэргэжлээр суралцдаг хэдий ч урлагт мөн л хүч үзээд авчихдаг. Дэлгэцийн хэд хэдэн бүтээлд тоглоод авсан удаатай. Тухайлбал, “Анирлагч”, “Ану хатан”, “Валентины захидал” зэрэг кинонд туслах дүрүүдийг бүтээсэн.
“Anemone” хамтлагийн ахлагч Жанна буюу Баяржаргал аялж амраад завгүй явна. Тэрбээр СУИС-ийн Эстрад дуулаачийн ангийг дүүргэж сургуулиа төгссөн бөгөөд төрсөн нутаг Увс аймагтаа амарч яваа гэнэ.
Дуунд дуртай дуучин монгол түмэндээ олон сайхан дуугаараа алдаршиж, хүндлэл хайр, талархалыг нь хүлээсэн “Номин талст” хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн саяхан нутагруугаа явж бурхан болсон ээжийнхээ чандарыг нутгийнх нь хайрханд залж онголжээ. Тэрбээр ээжийнхээ хүслийг биелүүлж, эх орон газар шороо, уул усаа хайрлан хамгаалж явдгийнхаа тод илрэл болгож, ийнхүү ээжийнхээ чандарыг онголсон бөгөөд монгол хүн бүрийн үйлдвэл зохистой ариун үйлийг элэг нэгт ахан дүүстээ уриалга болгон үйлджээ.
"Онлайн буу" халалтын нэвтрүүлэг бол NB& Sally. Тус нэвтрүүлэг өглөө, өдөр, оройн хэдий ч хамаагүй үзэгчдийн хүртээл болдогоороо бусад нэвтрүүлгээсээ…
Олны танил хүн бүр л нууцлаг байхыг эрмэлздэг. Тэгвэл хилийн чанадад дуулиан дэгдээж, элэг нэгтнүүдийнхээ нүдийг бүлтийлгэсээр байгаа мисс Э.Сэлэнгэ тийм ч нууцлаг нэгэн биш бололтой. Өмнө нь нүцгэн зургаа дэлхийгээр нэг тараасан тэрбээр үүнээсээ огтхон ч ичихгүй байгаагаа илэрхийлж байсан.
МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хамтран уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан МУСТА, дуучин Г. Бадамцэцэг саяхнаас уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ. Тэрбээр “Би чамаасаа явлаа”, “Уучил намайгаа” дуунуудаа бичүүлэхээр хүлээж байгаа гэнэ.