Ангилал: Эдийн засаг

“Сэрэлт”-ийн Бумаа буюу 20 дугаар зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулсан хөшөөг төрсөн нутаг Дорнод аймгийн Матад суманд нь босгожээ.

Жүжигчин Т.Цэвээнжав нь Монголын кино урлагт өөрийн байр суурийг эзэлсэн, олон арван кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн алдартан юм. Тэрээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд олон сайхан дүрийг бүтээжээ.

“Тусгай салаа”-гийн Түвшин гэдэг залуугаар дамжуулан жүжигчин П.Баттөр олны танил болсон. Тэрбээр их сургуулиа төгссөн жилдээ УДЭТ-т шалгалт өгч тэнцээд ажиллаж байсан. Дөрвөн жилийн дараа театраасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон юм. Тэрбээр реклам, клипэнд тэр бүр тоглоод байдаггүй.

“Люмино” хамтлагийн дуучин Бажиг хип хоп урлагийн үнэнч фэнүүд андахгүй сайн танина. Тэрбээр хүн дуртай зүйлээ хийх шиг гоё кайф хэзээ ч байдаггүй байх. Мэдээж урлаг хийж Монголд мөнгө олно гэдэг бол угаасаа бүтэхгүй үлгэр ч гэсэн бид уран бүтээлээ хийхдээ л хамгийн гоё таашаалыг авдаг шүү. “Люмино” шинэ singles coming soon !!!!! хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийллээ

Дэлхийн улс орнуудад алдартай уран бүтээлчдийг лааны тосон музейд байрлуулж фэнүүдэд нь сонирхуулдаг. Тэгвэл “Barx” студийн залуус Монголын уран бүтээлчдийг лааны тосоор урлаж музейд тавихаар болжээ. Эхний ээлжинд МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг лааны тосоор урласан байна. Уг бүтээлүүдээ ирэх сард олон нийтэд танилцуулах гэнэ.

“Vanquish” хамтлагийн гишүүн дуучин Дандий хамтлагаасаа тусдаа бие даасан уран бүтээл хийж байгаа. Тэгвэл дуучин залуу ирэх есдүгээр сарын 5-нд төрсөн өдрөөрөө өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Уг тоглолт нь түүний бие даан хийж буй сүүлийн тоглолт бөгөөд цаашид хамтлагтайгаа хамтран уран бүтээлээ хийх гэнэ.

МУГЖ И. Одончимэгийг урлагт хайртай хүн бүр андахгүй сайн танина. Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжилээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байгаад 1991 оноос УДЭТ-т ажиллаж байсан. 2001 оноос “Х түц” продакшинд харьяалагдан өнөөг хүртэл ажиллаж байгаа билээ. Анх урлагт “Сэрүүн дуганы мөхөл” киноны гол дүрийг бүтээсэн. Түүний мөрөөдөл нь кино өөрийн найруулсан дэлгэцийн бүтээлтэй болох байсан гэдэг. Тэгвэл энэхүү мөрөөдлөө биелүүлж “Сэргээш-3”, “Миний хөрш чөтгөр” зэрэг киног найруулан үзэгчдийн хүртээл болгосон.

Жавхаалаг, цоглог, хөдөлмөрч, хүчирхэг эмэгтэй бол МУГЖ дуучин Төмөрийн Ариунаа. Тэрбээр уран бүтээлийнхээ их ажлын хажуугаар “Universe best songs 2014” наадмын шүүгчээр ажилласан гэдгийг уншигч та бүхэн мэднэ.

“Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож хангалттай нэрээ үлдээсэн хууччуулын нэг билээ. Загвар өмсөгч битгий хэл загвар гэдэг зүйлийн талаар бүрхэг ойлголттой байсан 1990-ээд онд тэрбээр ид асч мандаж явсан. Харин эдүгээ тэрбээр шинэхэн моделиудыг бэлтгэхийн зэрэгцээ миссүүдийг ч төрүүлж яваа нэгэн.