Сумоч Батбаярын эхнэр болсноос хойш бараг тайзан дээр гараагүй дуучин бүсгүй маань өнгөрсөн сонгуулиар Ховд
аймагт очин нөхрийнхөө сурталчилгааг хийжээ. Тэдний сурталчилгаа тун өвөрмөц байсан гэнэ. Уулзалтыг Батбаяр нээж, харин хаалтыг нь түүний эхнэр дуучин Баясгалан хийдэг байжээ. Гавьяат дуучин маань Ховдынхонд “Манай нөхрийг заавал сонгоно шүү. Баруун гарын баталгаа, зүүн гарын зөвлөгөө, за таслая таслая хэмээн ам авдаг гэнэ. Бас болоогүй хэрвээ манай нөхрийг сонгохгүй бол миний хөх хавдана шүү. Нэгэнт та нар манай нөхрийг сонгоно гээд надад баталчихсан учраас заавал сонгоорой.