Ангилал: Эдийн засаг

“Universe best songs” наадмын анхны ялагч Ч.Цэлмүүн өнөөдөр хуримлана. Түүний сүйт залууг Н.Алтанхайрхан гэдэг бөгөөд АНУ-д боловсрол эзэмшсэн, чинээлэг айлын ганц хүү аж. Тэд хуримын товоо өнөөдөр 17.00 цагт хэмээн зарлан 200 зочин урьсан гэнэ. Залуу хосын хурим “Blue Sky” цамхагт болох нь ээ.

Ларри Кинг 1933 оны намар Америкийн еврей гэр бvлд төржээ. Жижигхэн ресторан ажиллуулан гэр бvлээ тэжээж байсан эцэг нь Ларриг есн настайд нь өөд болсон аж.
Энэ гэнэтийн vхэл тэдний гэр бvлд хvндээр тусаж Ларри хичээлдээ муудаж, vvний улмаас коллежид элсэн орж чадаагvй юм.
Ахлах сургуулиа төгсөөд Кинг радио нэвтрvvлэг ихээр сонирхон радио, телевизэд ажилд орохыг хичээх болсон юм. Кинг мєрєєдлєє биелvvлэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл тєдийлєн сайн хєгжєєгvй байсан Машмийг зорьж тэндхийн радиод ажилд оржээ. Тэр үед радиогийн нэг нэвтрvvлэгч ажлаасаа гаран Кингд нэвтрvvлэг хєтлєх анхны боломж олдсон аж. Ийнхvv Кинг 1957 онд анх удаа эфирт гарав.

Монголын хошин урлаг, кино урлагт багагүй амжилт олоод буй “TV cocktail” хамтлагийнхан ирэх сард Францын зохиолч Шмитийн 1999 онд бичсэн зохиолоос үндэслэн драмын анхны жүжгээ амилуулах гэж байна.

Тус хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд телевизийн олон арван зохиомж болон гурван кино бүтээсэн юм.

“TV cocktail”-ын гишүүн Э.Цолмонбаярын ярьснаар жүжгийн гол дүрд Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал болон Д.Энхбаяр тоглох аж. Мөн хэсэг хугацаанд тайзны урлагаас хол байсан хошин урлагийн шинэ үеийн төлөөллийн нэг Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм.

Сүүлийн жилүүдэд Монголын телевизүүд бие биетэйгээ өрсөлдөн олон ангит киног ихээр хийх болсон. Тэгвэл МҮОНТ энэ удаад цэрэг, цагдаа, эмчийн жаргал зовлон, ажил хөдөлмөрийн хүндийг олон нийтэд таниулах өрхийн эмч нарын тухай цувралыг хийж байна.

Энэхүү кинонд өрхийн эмч нарын ажил хөдөлмөрийн онцлог, тэдний жаргал, зовлонг харуулахын зэрэгцээ Монголын нэр цуутай олон жүжигчин тоглож байгаагаас гадна МҮОНТ-ийн уран бүтээлчид ч дүр бүтээж байгаа аж. Тухайбал, Москвагийн радиод таван жил ажиллаад ирсэн МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа Саран хэмээх өрхийн эмчийн дүрд тогложээ. Тэрбээр багадаа “Гарын таван хуруу” киноны Гэрлээгийн дүрд тоглож байсан билээ.

Охидын Extacy хамтлаг Хурд хамтлагийн дуучин Цогоогоос “Торгоны зам” хэмээх шинэ дуу авчээ. Энэхүү дуу нь загварын ертөнцийг магтан дуулсан үгтэй бөгөөд ая нь маш өвөрмөц шинэлэг, содон найруулагтай юм байна.

Энэ оны 12-р сард нээлтээ хийх “Шүүдэр” продакшны “Ану хатан” түүхэн уран сайхны кинонд эротик хэсэг ганц байдаг нь Галдан бошгит бага хатан Ахайтайгаа өнгөрүүлсэн шөнө гэнэ. Галдан хааны бага хатан Ахайд мисс Б.Бадамцэцэг тогложээ. Ахай бол түүхэн сурвалжид тэмдэглэснээр Ану хатны ах Галдмаагийн охин аж.

Ану хатны тухайд уран бүтээлчид нь Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, алтан ургийн Хиад боржгин угсааны хошуудын Очирт цэцний эрдэмт охин, төрийн хатан гэдэг талаас нь үзүүлж буй тул эротик хэсэг байдаггүй ажээ.

Ануд тоглож буй дуучин Д.Отгонжаргалын хувьд анхнаасаа гэрээ хийхдээ нүцгэлэхгүй гэж тохирчээ.

Загварын ертөнцөөс төрөн гарсан “Catwalk” хамталгийн охид шинэ клипээ үзэгчдэд хүргэлээ. Тэд Д.Ган-Очирын үг, Л.Гэрэлт-Одын ая “Халуун ба сэтгэл” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлжээ. “Catwalk”-ын шинэ бүтээл хайр дурлалын тухай уянгын дуу бөгөөд “Эрхэс” студийн уран бүтээлчид тэдний шинэ клипийг элсэн цөл, далайн

ТВ5 телевизээс зохион байгуулж үзэгчдэд хүрсэн “Ододтой бүжиглэе” шоу дахин эхэллээ. Урлаг, спортоор олонд танигдаж, уран бүтээл, амжилтаараа аль хэдийнээ үзэгчдийн талархалыг хүлээсэн хүмүүс энэхүү шоунд оролцож бүжиг хэмээх гайхалтай урлагаар ширүүхэн өрсөлддөгөөрөө онцлогтой. Энэ удаагийн шоунд хэн оролцож, хэрхэн бүжиглэж, үзэгчдийг догдлуулахаар дуучин Нара, Соко, “DOZ” энтертаймэнтийн жүжигчин А.Мөнгөнзул, “Synс” хамтлагийн дуучин Амараа, “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Батуушка, “Outlaw” хамтлагийн дуучин Чинзо, Буудлагын спортын тамирчин ОУХМ Ц.Хонгорзул, “EXTACY” хамтлагийн дуучин Э.Хонгорзул нар оролцоно. Хөтлөгчөөр өмнөх наадмын ялагч, жүжигчин Э.Ууганбаяр ажиллана.

“Гурван охин” хамтлагийнхан дуучин Д.Болдтой хамтран ажиллаж байна. Хамтлагийн үзэсгэлэнт гишүүн Г.Анхмаа өнгөрсөн хавар нярайлж бяцхан охинтой болсон билээ. Түүнээс үүдэн “Гурван охин”-ы уран бүтээл түр завсарлаад байсан юм.

Тэгвэл залуу ээж уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон гэнэ. Тэрбээр ажилдаа орохоосоо өмнө бяцхан гүнжтэйгээ цуг Сингапурт амарч эрч хүчээр дүүрэн иржээ. Одоогоор “Гурван охин” хамтлаг шинэ цомгийн ажил ид өрнөж байгаа сурагтай.