Ангилал: Эдийн засаг

Сүүлийн хэдэн жил “Цасан бороо”, “Хайрын гэгээ”, “Чамдаа” зэрэг олон хит дуугаараа хоолойны чадал чансаагаа гайхуулж яваа хөвгүүдийг хамтлаг бол “Мотив”. Харин туё с хамтлагийн ахлагч Жижигээ буюу Ц.Эрдэнэбаяр сүүлийн үед бизнес хийгээд завгүй явна. Тэрээр хотын залуус залуусын очих дуртай “Сэнгүр” шар айрагны асар ажилуулан, өдөр бүр сонирхолтой шоу цэнгээн зохион байгуулж залуусыг доргиодог болжээ.

Нэгэн үе “Шуранхай” хамтлагаар овоглож явсан уртын дуучин Б.Номин-Эрдэнэ гэх шавилхан бүсгүйг уншигчид маань андахгүй биз.

Олон талын ажилд өөрийгөө сорих дуртай гэдэг тэрбээр жүжигчин Т.Өөдөөгийн бэлтгэж буй нэвтрүүлэгт орж үзэхийг ихэд мөрөөддөг байжээ. Хөгжмийн нэвтрүүлгийг нь тогтмол үзэж, хөтлөгчийн асуултад үзэгчийн суудлаас хариулж суудаг байсан дуучин бүсгүйн мөрөөдөл саяхан биелсэн гэн

УДЭТ-ын маркетингийн албаны даргаар хэсэг хугацаанд ажилласан жүжигчин Ч.Ундрал өдгөө Америкт амьдарч байгаа.

“Hero” энтертайнментийн захирал, найруулагч Б.Баатараас өрх тусгаарлан, харийн оронд сурч боловсрохоор одсон тэрбээр кино клипэнд хүртэл тоглохоо больжээ. Харин дуучин, жүжигчин, нэвтрүүлэгч, багш, дарга гээд олон гуншинтай Ч.Ундрал өөрийгөө эрдэнийн чулуутай зүйрлэх дуртай гэдэг.

Залууханаараа поп Дива хатагтай хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн дуучин Сэрчмаа сүүлийн үед уран бүтээлийн олз

омог арвин байгаа билээ. Тэрбээр өөрийнхөө нэрээр нэрлэсэн шинэхэн студи байгуулах ажилдаа ханцуй шамлан ороод зав зай муутай байгаа аж.

БНХАУ-д сурч, амьдарч буй МУСТА, жүжигчин Р.Анхням “Гаадаа мээрэн” олон ангит кинонд тоглосон. Энэхүү киноны дараа хятадын хэвлэлд «Монгол эмэгтэй Хятадын кино урлагийн шинэ үеийн дүр төрхийг тодорхойлж байна» хэмээн түүний авъяас чадварыг магтжээ. Хятадын «Оскар» гэгддэг томоохон кино наадамд Р.Анхням оролцсон нь анхны монгол эмэгтэй болсон юм.

Наадмын өмнөхөн гавьяат цолоор энгэрээ мялаасан дуучин Ж.Алтанцэцэг шинэ дууныхаа клипийг хийхээр хилийн дээс алхжээ.

Поп опера цомог гаргаж, гурав дахь бие даасан тоглолтоо ирэх аравдугаар сарын 21, 22-нд хийх гэж буй тэрбээр ийн уран бүтээлийн ажилдаа шамдсан аж.

Төрийн шагнал хүртсэний дараа чамгүй их зүйл хийж бүтээх “өрөнд” орсон гавьяат маань шинэ клипээ чанарын өндөр түвшинд хийлгэхээр нэлээд мөнгө зарлагадсан

Тэрээр дуучин болохоосоо өмнө кинонд тоглож байжээ. Улс төрийн тоймч, сэтгүүлч Дашзэвэгийн зохиолоор бүтсэн кинонд таван настай байхдаа ундаа зардаг хүүхдийн дүр бүтээж байсан гэнэ. Багаасаа урлагт элэгтэй байсан дуучин бүсгүй Сэрчмаагийн фен байсан бөгөөд янз бүрийн арга хэмжээнд хайртай дуучныхаа уран бүтээлээс дуулах дуртай байжээ. Тиймээс найзууд нь Sally хэмээн дууддаг байсан аж. Агиймаа “Луйврын хот” киноны гол дүрд тоглож, Quiza, BX, Эгшиглэнтэй дуэтлэж олон уран бүтээлийг хүргэсэн.

Европ, Америкаар явж монголчууддаа сэтгэлд хоногшсон дуунуудаа хүргээд ирсэн поп хатагтай Б.Сарантуяа хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, яруу найрагч Д.Ган-Очир нарын зохиосон “Хайрын бэлэг” дуугаа Ив-Рошегоор ивээн тэтгүүлэн клипжүүлжээ.

Тэрээр өөрийн албан бичиг баримт, төсөл, компаниудтай хамтран ажиллах гэрээгээ өөрийн шавь “Баянмонгол” чуулгын гоцлол дуучин Насаадаа бүрэн хариуцуулж, даатган бие даасан тоглолтын үеэрээ хувцас солих хооронд тайзнаа гаргаж нэг ёсны туслагч, нарийн бичиг, менежерийн ажлыг хийлгэдэг байсан шавь нь Солонгос улсыг зорихоор болжээ.

Есөн настай, Б.Гэрэлт-Од хүү дуучин Ч.Анутай ярилцсан байна. Тэрээр www.shock.mn мэдээллийн сайтын идэвхтэн бичигч билээ. “Ану эгчийг тийм олон үлгэрийн кино үзсэн гэж огт санаагүй шүү. Түүнтэй хэдэн цаг ярьсан ч уйдахгүй” гэж Б.Гэрэлт-Од хэлсэн юм. Тэдний ярианаас хураангуйлан хүргэе.