Ангилал: Эдийн засаг

“Шинэ үе продакшны захирал Н.Ариунболд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаав” гэсэн мэдээлэл сайтууд болон Facebook хуудсаар цацагдсан. Тэгвэл энэ талаар жүжигчин маань “Ах нь мөрөөрөө ажлаа хийгээд л явж байна” гэсэн хариулт өглөө.

Цагааны Цэгмид хэмээх монголын кино урлагын түүхэнд нэрээ мөнхөлсөн аугаа хүнийг мэдэхгүй хүн бараг байхгүй болов уу.Тэрээр манай кино урлагийн домог, Монгол Улсын Ардын жүжигчин цолыг анхлан хүртэж явсан хүний нэг билээ. Аугаа эцгийнхээ авьяасыг өвлөж авсан Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрбаатар ч олон сайхан дүрээрээ түмэн олондоо танигдаж чадсан. Эцгийгээ өнгөрсний дараахан “Хүний амь” кинонд тоглож тэрээр урлагт хөл тавьж байсан.

УДЭТ-ын найруулагч, жүжигчин Н.Наранбаатар хэлье гэснээ хаана ч хэлчихдэг шударга нэгэн гэгддэг. Оюутан ахуй цагтаа иймэрхүү зангаасаа болж зарим үед “хэлмэгдэж” явсан ч гэлээ, тэрбээр үүндээ огтхон ч харамсдаггүй юм билээ. Харин сүүлийн үед томоохон жүжиг найруулан, хэний хүү болохоо харуулж яваа залуу нэг л зүйлд эгдүүцдэг бололтой.

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жар­гал­­­­сайхан тун ч завгүй явна. Тэрбээр өнгөр­сөн өвлөөс хойш зав л гарвал хилийн чанадыг зорих болжээ. Жагаа өнгөрсөн тавду­гаар сард Япон орныг зорьж, тэндхийн хаврын баярт оролцоод ирсэн. Эх орондоо ирээд долоо ч хонолгүй буурал Европын нэгэн улс руу “Хувийн ажлаар явлаа” хэмээгээд одсон.

“Гуч хүрээд ч тэр үү, аливаа зүйлд илүү бодлоготой ханддаг болсон. Тиймээс хэн бүхний хэл амны бай болж, элдэв ярианы сэдэв болохоос зайлсхийдэг. Би зүгээр л өөрийнхөөрөө амьдармаар байна. Гэр бүл, хайр дурлалын хувьд ч тэр. Ойрын хугацаанд манай хамтлаг шинэ цомог гаргах, нэрээ солих тал дээр олон зүйлийг шийднэ. Гишүүдийн амьдралын хэв маяг болоод уран бүтээлийн шаардлагаас болоод иймэрхүү өөрчлөлт хийж байгаа юм” гэсэн дуучин бүсгүй ч продюссер Д.Болдын тусламжтайгаар ээлжит тэсрэлт хийхээ амласан юм.

Кино жүжгийн дуугаар уран бүтээлээ үргэлжлүүлж яваа Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа тун удахгүй студиэ нээх нь. Өөрийнхөө нэрээр нэрлэсэн энэхүү студидээ тэрбээр рок попын уран бүтээлчдээс гадна шинэ залуу хамтлаг, дуучдыг урих аж. Уг студийн онцлог нь дуу бичлэг, клип хийхээс гадна шоу тоглолт зохион байгуулах, уран бүтээлчдэд зориулсан гоёлын тасаг бүхий дэлгүүртэй байх гэнэ.

Мөн энэ ондоо багтаан “Нохойн сүрэг”, “Ромео, Жульетта” гэсэн хоёр ч жүжиг найруулахаар төлөвлөжээ. Тэрбээр “Ромео, Жульетта”-г зөвхөн монголчуудад зориулж бус, дэлхийн театрын хамгийн том фестиваль болох Францын Авинионы наадамд оролцох зорилго өмнөө тавьсан тухайгаа ярьсан.