“Элькондор” нэртэйгээр дөрвөн залуу 90-ээд онд мэргэжлийн дуулаачийн хамтлаг байгуулж, олон түмнийг байлдан дагуулж байсан цаг одоо түүх болжээ. Тус хамтлаг “Хайрын гудамж” нэртэй концертоо СТӨ-нд гурван өдөр дараалан тоглосон нь анхны бөгөөд сүүлчийн тоглолт байсныг тухайн үед хэн ч мэдээгүй билээ.
Ангилал: Эдийн засаг
Улсын баяр наадмаар УГЖ цол хүртсэн хөгжмийн зохиолч Г.Энхбаяр өнгөрсөн хавраас “Классик жем” хамтлагийн ахлагч Д.Энхтайваны бие даасан цомогт хамтран ажиллажээ. Тэрбээр поп хатагтай Б.Сарантуяагаас хойш дуучдад нэг цомгон дээр нь олон дуу зохиож өгөөгүй удсан учраас хуучны дурсамж сэргэж байна хэмээн ярьжээ.
Нийслэл хот удахгүй хөл хөдөлгөөнд дарагдана. Сургууль, цэцэрлэгийн улирал ирж, оюутнууд ч хэчээлдээ суух гэж хотыг чиглэдэг нь нууц биш. Харин энэ байдлыг нь ашиглаж, хошин урлагийнхан шинэ тоглолтоороо угтдаг билээ.
Амжилтын төлөө ганц бие амьдралыг сонгосон бүсгүйчүүд
Дуучин Болд өөрийн фейсбүүк хуудсандаа шинэ зургууд нэмжээ. Мөн тун удахгүй шинэ синглээ гаргах гэж буй тухайгаа бичсэн байна.
“Хайр-2007”, “My Album” нэртэй хоёр ч цомгоо гаргасан авьяаслаг залуу маань олон төрлийн зүйл сонирхдог нь мэдээж биз. Түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.
-Таны хийх дуртай зүйл юу байдаг бол?
-Чөлөөт цагаараа шинэ, шилдэг кинонуудыг үзэх дуртай даа.
-Сүүлийн үеийн шинэ уран бүтээл юу байна вэ?
-“MY ABC” хэмээх шинэ цомогт маань багтсан “Super Car”дуундаа клип хийлгэхээр ажиллаж байна. Дуулалт гэхээсээ илүүтэй хөгжмийн тоглолтыг түлхүү харуулсан энэ дууны маань клипийг “Grove entertainment” студийн залуус хийж байгаа. Нэлээд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж буй учраас гайхалтай уран бүтээл болох байх. Сүүлийн үед би дэлхийд алдартай, чадварлаг DJ нарын бүтээлийг сонсч байгаа. Энэ ч утгаараа, шинэ уран бүтээл маань өвөрмөц тоглолттой хөгжмөөр үргэлжлэх болохоор охид залууст лав таалагдах биз ээ. Мөн миний шинэ стиль, дүр төрхийг ч энэ клипээс харж болно.
Сараагийн шавь Л.Насанбуян “Universe Best Songs 2012” шалгаруулалтад дэд байр эзлэн есөн сард Солонгост 1.5 жилийн хугацаатай шоу менежерийн сургалтад суралцахаар болсон. Тэрээр явахаасаа өмнө хэд хэдэн дууны клипээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Клипний бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд хилийн дээс алхахын өмнө шинэ дуугаа хүргэчихээд явах нь.
Сайн үйлсийн чимээ сар, жилийн өмнө анхны монгол сумоч гэдгээрээ хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн кёкүшюзан Д.Батбаяр гэргий дуучин Т.Баясгалангийн хамт Горхи, Тэрэлжийн хавиар амарч явахдаа нэгэн залуугийн амийг аварсан нь одоо ч тэр хавийн айлуудын дунд домог мэт яригддаг юм билээ.
Дуучин С.Сэрчмаа сумогийн аварга Хакухо М.Даваажаргалтай болзож, бараг сууж амьдрах дээрээ тулж байгаа тухай мэдээлэл энэ зуны цахим сайтуудын том шуугиануудын нэг байлаа. Монгол бөхийн домог, дархан аварга Ж.Мөнхбатын ген сүр хүч ихт хүүгээ арлын оронд хүргэн оруулж, алдсан үндсэрхэг монголчууд аварга хүүгээ монгол гэргийтэй болоосой гэж битүүхэн хүсдэг нь ч нууц биш.