Ангилал: Эдийн засаг

Мөрөөдлийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн өдгөө драмын театраар овоглогдох болсон. Багадаа бусад охидын адилаар жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байжээ. Тэгвэл түүний энэ мөрөөдөл биелэлээ олж жүжигчин болж, басхүү нэг мөрөөдлийн дүрээ бүтээсэн.

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо олон бүсгүйчүүдэд гоолиг төрхөө эрүүл аргаар олж авахад нь сүүлийн үед туслах болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж буй биз ээ.

Томоохон арга хэмжээний үеэр папарацичдын дуранд өртдөг тэрбээр хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Синдерелла клиник”-ийн VIP нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж баяр хүргэж байсан. Олны өмнө үргэлж сайхнаар биеэ авч явдаг одуудын нэг тэрбээр хоёр охины ээж болсон ч гоо сайхнаар хадгалсаар яваа. Түүний том охиныг Хатангоо, бага охиныг нь Аригун-Бэхи гэдэг. Өчигдөр Аригун-Бэхи нэг нас хүрчээ. Төрсөн өдрийг нь Шангралла зочид буудалд нижгэр тэмдэглэжээ.

Жүжигчин Ч.Ундрал “Херо”-ийн Б.Баатараас салсныхаа дараа хувийн бизнесээ эрхлэн, нам жимхэн амьдрах болсон.

Тэрбээр өөрийн гэсэн “U Art Academy” ажиллуулж, жүжигчин болон телевизийн нэвтрүүлэгч болох хүсэлтэй залуусыг сургаж, бэлтгэдэг билээ.

Ч.Ундралын төрсөн өдөр өчигдөр тохиож, эртнээс нууцлах болсон хайртынхаа өгсөн бэлгийг найзууддаа үзүүлжээ.

Үүгээрээ тэрбээр хүүгийнхээ аавтай эргэж нийлэхгүй гэдгээ мөн батлан харуулав уу.

Урсдаг зар шиг фэйсбүүкийн постуудаас “Бор толгодын хавар” дууг олсноос хойш сонсох дуртай болсон юм. Сонирхоод дууны тухай мэдээлэл хайх нь ээ, төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн ая, ардын жүжигчин хөгжмийн зохиолч А.Энхтайваны хөгжим ажээ. “А.Энхтайван л теноруудад дуу хийх юм даа. Энэ гурав (УДБЭТ-ийн гоцлол дуучид Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нарыг хэлж байна) цаашдаа бүр сайн дуулна аа. Замын дундаас л буцаж болохгүй. Монголоор дүүрэн баритонууд байхад тенорууд хичээгээрэй” гэсэн сэтгэгдэл ч байна. 2014 онд болсон “Монгол хит” нийтийн дууны уралдаанд энэхүү дуу тусгай байр эзэлснийг ч мэдэв. Ер нь нийтийн дууны үнэлэмж, чанар чансааг сайжруулахад дээрх шиг наадам зохион байгуулах нь зүйтэй юм байна гэж бодогдсон.

Сониноос рок попынхон дунд Үйлдвэрчний эвлэлийн хороо, бүр дарга хүртэл байдаг юм байна шүү. Тэр хороон дарга “Киви”-гийн Ука, Намуунаа нарын цомгийг хэвлэн гаргах ажлыг хэлний мэдлэгээ ашиглан боломжийн хувилбараар шийдсэн бол саяхан ахмад уран бүтээлч МУГЖ Хайдавын Төмөрбаатарын цомгийг мөн хэвлэх ажлыг амжилттай зохион байгуулжээ. Бас түүнийг та бүхэн Зууны манлай Поп дива Б.Сарантуяагийн тоглолтон дээр ч харж байсан.

Жүжигчин Б.Тамир эхнэрээсээ салж, удаагүй мэргэжил нэгт Н.Мөнхсоёл гэх эмэгтэйтэй хайрын романс үүсгэж хамтран амьдрах болсон тухай шар хэвлэлийн хуудаснаа олонтаа заларсан. Гэвч тэд удалгүй хоёр тийш болж тус тусын зам мөрөө хөөсөн гэдэг.

Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Хамтдаа инээмсэглэе” аяны хүрээнд зохион байгуулагдсан “Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Урлагийн Их Наадам”-ын Ерөнхий Ивээн тэтгэгчээр “АЗ МОЛЛ” дэлгүүрийн харъяа “Азтай Хүүхэд Сан” хоёр дох жилдээ оролцсон юм.

Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл СГЗ Ш.Гүрбазарын зохиол, Төрийн Соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Хайрыг гэрчил” драмын жүжгийн дуу олны хүртээл боллоо.

Тус жүжгийн дууг залуу дуучин “Бид 4” хамтлагийн дуучин Б.Замбалгарав, А. Хишигдалай нар гайхалтай амилуулжээ. Дууны шүлгийг яруу найрагч Х.Соёмбо Аялгууг СГЗ Балхжав, хөгжмийн найруулгыг Болорхүү хийсэн байна.

Монголын урлагийн сайхан хосуудын тоог жүжигчин залуус нэгээр нэмсэн билээ. Тэд бол жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нар юм. О.Итггэл “Хоймор өнжих нар” телевизийн олон ангит киноны дүрээрээ олны танил болсон. Тэрбээр дунд сургуулиа төгсөөд ЭЕШ-ынхаа оноог ээж ааваасаа нуун байж, СУИС-д шалгалт өгч, тэнцсэнийхээ дараа гэрийнхэндээ хэлж ОХУ-д жүжигчнээр сурч төгсөж эх орондоо ирсэн. Ийнхүү оюутны хугацаагаа дуусгаад ирсэн жүжигчин залуу маань улсдаа дөрвөн жил хүчин зүтгэх үүрэгтэй юм гэнэ лээ. Тухайн үед ОХУ-ын урлагийн сургуульд суралцсан цөөн хэдэн оюутны төлбөрийг улсаас гаргасан ажээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Япон Улсын Нагоно мужийн Мацумото их сургуулийн хүндэт доктор болжээ.