Ангилал: Эдийн засаг

“Худалч залуу” киногоороо үзэгчдийн элгийг хөшөөх шахсан “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүүг танихгүй хүн үгүй ээ. Тэрбээр МҮОНТВ-ийн кино албанд дуу оруулагчаар ажиллаж байсан. Багаасаа дуулах дуртай байсан тэрбээр дуулаачийн ангид тэнцэлгүй жүжигчний ангид тэнцэн жүжигчин болсон түүхтэй. Гэсэн хэдий ч дуулахаа хоббигоо болгон хэд хэдэн дуугаа олны хүртээл болгоод авсан сүйхээтэй эр.

“Sweetymotion” хамтлагийн хамгийн царайлаг, басхүү хөгжилтэй зантай гэгддэг Г.Сүндэрмаа ээж болоод удалгүй ажилдаа орсон. Түүнээс фэнүүд нь төрсөний дараа хэрхэн биеийн галбираа хадгалсан юм бол хэмээн асуух болсон гэдэг.

Монголын сор болсон нэвтрүүлэгч нарын тэргүүн эгнээнд нэвтрүүлэгч С.Чимгээ багтдаг. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр 20 гаруй МҮОНТВ-ийн нүүр царай болж ажиллаж ирсэн. Харин олон жил ажилласан хамт олноо нэг л өдөр Монгол HD хэмээх айлаар сольж орхисонд үзэгчид эхэндээ тийм ч таатай хүлээж аваагүй билээ.

“ДОЗ энтертайнмэнт”-ын уран бүтээлчид шинэ киноныхоо зураг авалтыг эхэлжээ. Тус энтертайнмэнт “ДОЗ ПЛАС” болгон нэрээ өөрчилсөн гэр бүлийн хосууд “Элэг нэгтэн” хэмээн шинэ бүтээлээ нэрлэсэн байна. Найруулагч Ш.Доржсүрэнг гэр бүлийн хүнээ киноныхоо гол дүрд тоглуулдаг гэх шүүмж дагаад удаж буй билээ.

Загвар өмсөгч О.Амгаланбаатар “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” киноны гол дүр буюу Юндэн, орчин үеийн дүрд Хангай гэх залуугийн дүрд тоглож олны танил болсон. Мөн “Содура” кинонд гол дүрд тоглосоноор нь өдгөө хэн хүнгүй мэднэ.

Жүжигчин Б.Хуланг чадварлаг, авъяаслаг, царайлаг жүжигчин хэмээн тодорхойлдог. “Ийм нэгэн дурлал” кино, “Хориотой жүжиг”, “Сексийн эрх чөлөө”, “Болсон явдал”, “Бурхан өршөө” кинонуудад тоглон хэдийнээ олны танил болсон. Харин хамтлагаасаа гарч бие даасан уран бүтээлч болсон.

Энэ жилийн “Даншиг наадам” албан бус “мисс”-тэй болж, ард түмэн тэр сайхан бүсгүйг олны дундаас онцлон магтаж байна. Өнөө өглөөнөөс эхлэн цахим ертөнцөөр жороо морины уралдаанд түрүүлсэн оролцогчийг бус тавдугаар байрт шалгарсан М.Баярмаа гэх бүсгүйн сайхныг гайхаж, ам уралдан ярьж байх юм.

“Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киногоор цөөнгүй хүний танил болсон “Эмоци” хамтлагийн залуу жүжигчин Г.Эзэнмөнхийг танихгүй, мэдэхгүй хүн үгүй. Тэрбээр жүжиглэхийн хажуугаар шаггүй сайн дуулдаг залуу түүнийг дуулах нь үзэгчид, сонсогчид нь ихэд таалагддаг гэдэг. Саяхан хайрт ханиасаа гэнэтийн бэлэг авсан гэнэ шүү. Түүний энэхүү бэлгийн мянга 300 гаруй хүнд таалагдаж мөн 9 мянга 600 гаруй хүн үзжээ.

Дуучин Р.Номин-Эрдэнэ гэр бүлтэй болж бүл нэмээд урлагийн тайзнаасаа хөндийрлөө гэж багагүй шуугиан дэгдсэн. Энэ тухай “Одоо болно оо, гэр бүл, бизнестээ үлдсэн цаг зав, хүч чадлаа зориулмаар юм” хэмээн тайлбарласан удаатай. Түүний хөөрхөн охин Жасмин их том болжээ.