Загварын тайзнаа аль хэдийнээ өөрийн гэсэн байр суурийг тунхагласан хуруу дарам цөөхөн бүсгүйчүүдийн нэг бол О.Уянга. “Азийн супер модель” тэмцээний дэд байрын эзэн топ модель болсон түүнийг танихгүй хүн үгүй.
Ангилал: Эдийн засаг
Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар хоёрыг гэр бүл гэдгйиг мэдэхгүй хүн байхгүй. Хосууд гурван хүүхэдтэй. Том хүү Ц.Ховор-Эрдэнэ “Бээжин-2008″ 29 дугаар зуны олимпийн их наадмын дараа жил буюу 2009 онд мэндэлсэн билээ.
Загвар өмсөгч О.Амгаланбаатарыг загварын андахгүй сайн танина. Харин түүнийг “Содура” кинонд тоглосон дүрээр нь олон нийт бүүр андахгүй ээ. Уг бүтээлээс өмнө “Учиртай гурав” киноны гол дүр буюу Юндэнд тоглож олны танил болсон. Зун цагийг ажиллаж өнгөрүүлж буй тэрбээр шинэ уран бүтээлийн зураг авалттай яваа.
Дуучин Нара ганц бие ээжийн үүргийг маш сайн гүйцэтгэж бусад бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болж яваа. Тэрбээр ганц бие ээжүүд гэсэн фэйсбүүк групп нээж сэтгэлийн үг болоод эрч хүчээр цэнэглэгдэх зүйлийг нийтэлж санаа оноогоо солилцдог гэнэ лээ. Энэ зуyны хүүтэйгээ Англид өнгөрүүлж буй. Үргэлж хүнд туслахыг зорьдог бүсгүй маань эх орондоо санаа авч хэрэгжүүлэхээр хандивын шинэ санааны талаар ийн бичжээ.
“Тусгай салаа”-гийн Түвшин гэдэг залуугаар дамжуулан жүжигчин П.Баттөр олны танил болсон. Тэрбээр их сургуулиа төгссөн жилдээ УДЭТ-т шалгалт өгч тэнцээд ажиллаж байсан. Дөрвөн жилийн дараа театраасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон.
Яруу найрагч Хулганайн Тэргэлийг яруу найрагт дурлагчид андахгүй сайн танина. Тэрбээр тун удахгүй эх орондоо ирэх гэж байгаа билээ. “Найман жил хагасын дараа эх орондоо хөл тавьж, Монгол түмнийхээ төлөөлөл болсон намайг дэмжигчид, уншигчид та нартайгаа уулзалдаж нэгэн сайхан үдшийг хамтдаа өнгөрөөх гэж буйдаа маш их баяртай байна” гэдгээ дуулгасан.
Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа олон зуун шүтэн бишрэгчтэй. Тэрбээр наадмын өмнө ээжийнхээ нутаг Якутаар аялаж, амраад ирсэн. Өнгөрсөн зун уран бүтээлээ туурвиад амрахдаа бага цаг зарцуулсан дууч бүсгүй маань гэр бүлийнхэнтэйгээ энэ зун алжаалаа тайлж сайхан амарч яваа гэнэ шүү.
УИХ-ын гишүүн О.Содбилэг хэвийн төрсөн нярайн 60% шарлалттай төрдөг юм байна. Манай төрөх тасгуудад энэхүү шарлалтыг арилгадаг гэрлийн эмчилгээний тусгай тоног төхөөрөмж дутагдаж байна. Би энэхүү нөхцөл байдлыг сайжруулах тал дээр ажиллахаар боллоо. Удахгүй үр дүнг нь танилцуулах болно хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэхүү сайн үйлсийн ажил нь биелэлээ олов.
Лондонгийн олимпийн болон ДАШТ-ийн мөнгө медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтын хайрыг татсан бүсгүй бол Д.Уранзаяа. Хосууд өдгөө тусдаа амьдарч буй ч үүнийгээ олонд зарлахыг боддоггүй гэдэг.
“Нандиагийн ток шоу’’-ны сэтгүүлч, редактор Н.Нандинцэцэг. Тэрбээр МҮОНТ-ээс анх сэтгүүлчийнхээ гарааг эхэлж байсан түүнийг уншигч та таних биз ээ.
Түүнийг заяаны ханьтай нь “Найм дахь аялгуу” нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэм учруулсан гэдэг. Сайхан уулзаж, үерхэж , нэг мэдэхэд л хоёр хөөрхөн хүүтэй болсон хэмээн нэгэнтээ хөтлөгч бүсгүй ярьжээ. Тэгвэл сүүлийн үед түүн рүү залуус чатаар мэссэж бичээд байдаг болсон гэнэ шүү. Энэ талаараа “Чатаар элдэв мэссэж бичээд байгаа дүү нарт хандаж хэлэхэд эгч нь гэрлэсэн хүн шүү” хэмээн хатуухан сануулаад авчээ.