Мисс, загвар өмсөгч гэх тодотголтой П.Шүүдэрцэцэг мэргэжлийн урлаг судлаач мэргэжилтэй. Тэрбээр залуу насандаа өөрийнхөө хийхийг хүссэн ажлаа хийж үзэхийг эрэмлздэг нэгэн. Заавал мэргэжлээ биш өөрийгөө шинэ содон зүйлд сорихыг илүүд үзэж яваа гэдгээ нэгэн нэвтрүүлэгт орж байхдаа ярьж байсан удаатай.
Ангилал: Эдийн засаг
Энэ жилийн Даншиг наадам мисстэй болоод авсан. Даншгийн үеэр жороо морь, үндэсний хувцас, гоо үзэсгэлэнгээрээ наадамчин олны нүд, сэтгэлийг баясгаж, олон нийтийн сүлжээнд хоногийн турш “гол баатар” болсон М.Баярмаа бүсгүй цахи ертөнцийн од болсон. Түүний гэрэл зургийг М.Зоригт гишүүн авч олны хүртээл болгосон.
Жүжигчин Д.Баттөмөрийг уншигч та “Банш” хочоор нь андахгүй танина. Түүний хочийг наян настай бууралаас найман настай балчир хүртэл мэдэх биз. “Рашаантын 18”,“Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон явдал” , “Made in UB”, “Ээжийн дайсан”, “Хар сувдны нууц”, “Ээжээ надтай гэрлээч”, “Давхар цохилт” гээд түүний тоглосон дэлгэцийн бүтээлүүд цаашаа үргэлжилнэ.
Гоёл наадмаас төрсөн топууд төдийлөн олноос таатай нэртэй байдаггүй. Харин Х.Бадамгэрэл топ болсон жил элдэв шар мэдээлэл цацагдаагүй бөгөөд түүнийг Мянгаагаас хамгаалах хэрэгтэй гэж байсан удаатай. Олны таашаалд дуу нэгтэйгээр таалагдсан тэрбээр “улаан малгайгаа хайж байгаа” гэнэ шүү.
“Х-Түц” продакшны жүжигчин А.Туяаг үзэгчид андахгүй сайн танина. Харин тэрбээр хамтлагаасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон. Түүнийг “Миний хөрш чөтгөр”, “Цасан охин”, “Single Ladies” зэрэг кинонд тоглосон гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Тэгвэл өдгөө “Single Ladies-2” киноныхоо зураг авалттай яваа сайхан бүсгүй маань саяхан өөрийн жирэмсэн мэт харагдуулсан гэрэл зургаа олонд дэлгэж төөрөгдөлд оруулаад авсан.
“Гоёл-2013” топ модель С.Ариунбилэгийг загвар сонирхогчид илүүтэй сайн танина. “Хөх чоно” группийн үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатарын ууган хүү П.Мөнхтулгатай хамтран амьдраад багагүй хугацааг үдээд байгаа билээ. Үерхэсэн цагаасаа эхлэн хаа ч явсан цуг байдаг хосууд маань бие биенийхээ энхрийлж дуудах дуртай гэсэн.
Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайрын эзэн Азийн супер модель, мисс О.Ариунзул амаржсан талаар дуулгасан.
Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг. Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байсан.
Хүйсийн тодорхойгүй байдал буюу Монголын анхны интерсекс Н.Ган-Од 61 жилийн өмнөх энэ өдөр эхээс мэндэлж байжээ. Тэрбээр өчигдөр төрсөн өдрөө “Чикаго” клубт тэмдэглэсэн бөгөөд өөрөө тайчсан гэнэ. Үүнээс гадна олон гэнэтийн бэлгийг төрсөн өдрийн зочиддоо барихаар төлөвлөөд байгаа ажээ. Түүний төрсөн өдрийг “Чикаго” клубээс ивээн тэтгэж байгаа бөгөөд олны танилууд ирэх сурагтай.
“Хаврын анхны хайр” , “Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ”, “Надад мөрөөдөл бий” зэрэг дуунуудаараа аль хэдийн сонсогчдын танил болсон охидын хамтлаг Anemone. Японыг зорьсон Ооноо, Солонгост суралцахаар одсон Жулиа нар хамтлагтаа уран бүтээл хийхгүй байгаа гэдгийг сонсогч, уншигч нар аль хэдийнээ мэдсэн.
Монголын урлагийн хосуудын үлгэр жишээ ч гэр бүлүүдийн нэг нь Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар. Тэд хууль сахиулахын их сургуулийн сургалтын төвөөр зочилжээ.