Ангилал: Спорт

“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Д.Отгондалай хүрэл медалийн төлөө Алжирын боксчин Реда Бенбабизыг 3:0-ээр илүүрхэн ялж хүрэл медалийн болзол хангалаа.

Өнөөдөр буюу 2016.08.11-нд манай буудлага, жүдо, бокс, усанд сэлэлтийн тамирчид өрсөлдөнө. Тодруулбал,

Буудлага 21:00 цагаас:
Урт бууны 50 метрийн төрөлд Г.Нандинзаяа

Жүдо 21:00 цагаас:
Эмэгтэйчүүдийн 78 кг Унгарын бөхтэй А.Лхамдэгд
21:35 минутаас 100 кг Кубын бөхтэй Н.Түвшинбаяр нар барилдана.

Өнөөдөр буюу 2016.08.11-нд манай буудлага, жүдо, бокс, усанд сэлэлтийн тамирчид өрсөлдөнө. Тодруулбал,

Буудлага 21:00 цагаас:
Урт бууны 50 метрийн төрөлд Г.Нандинзаяа

Жүдо 21:00 цагаас:
Эмэгтэйчүүдийн 78 кг Унгарын бөхтэй А.Лхамдэгд
21:35 минутаас 100 кг Кубын бөхтэй Н.Түвшинбаяр нар барилдана.

Риогийн наадмыг “одгүй эхлүүллээ” хэмээн ярьж байсныг бодвол Монголчууд мөнгөн медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл одоо л Риогийн олимпийг үзэхэд урамтай, огшим болж эхэллээ. Тэгвэл өнөөдөр буюу олимпын наадмын тав дахь өдөр манай улсын таван тамирчин Риогийн дэвжээнээ гарна. Тодруулбал, Жүдо бөхийн эмэгтэй 63 кг-н жинд Ц.Мөнхзаяа, эрэгтэй 81 кг-ын жинд О.Ууганбаатар нар барилдана. Тэдний барилдаан 22.00 цагаас эхлэх юм.

Олимпын наадмын гуравдахь өдөр. Өнөөдөр манай улсаас таван тамирчин эхний тэмцээндээ оролцоно.

Өнөөдөр манай тэмцээний салхийг байт харвааны Ж.Гантөгс хагална. Тэгвэл Жүдо бөхийн хоёр тамирчин 22:00 цагаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр нар Риогийн татамид өрсөлдөх юм.

Манай тулаанчдаас Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар эхний тойрогтоо гоц мөргөн өнөөдөр тулаанаа хийхээр болсон байна.

Энэ жилийн олимпийн наадамд дэлхийн 200 гаруй улсын шигшээ баг оролцож байгаа билээ. Тэгвэл Монголын шигшээ багийн хувцас эдгээр хувцаснуудаас хамгийн загварлаг хувцасаар шалгарчээ. Олимпийг зорихын өмнө шигшээ багийн хувцасыг гоочлон шүүмжлэх хүн олон байсан. Тэгвэл Рио-2016 олимпийн наадамд манай тамирчдын хувцас хамгийн загварлаг шигшээ багийн 15 хувцасны жагсаалтыг тэргүүлжээ.