Ангилал: Спорт

Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн ээлжит тулааны тов гарлаа. Тэрбээр URCC холбооны 65.8 кг-ын дэлхийн аварга асан, Филиппиний тамирчин Эрик Келлитэй БНХАУ-д ирэх сарын 2-нд тулалдах юм.

БНСУ-ын Инчеон хотноо Аэробик гимнастикийн өсвөр үе, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байгаа бөгөөд Монголын баг тамирчид хүрэл медалийн эзэд боллоо.

Тодруулбал, тус тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын “Aerobic step” төрөлд өрсөлдсөн манай тамирчид шигшээд 17.900 оноо авсан амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. Монголын гимнастикчид 17850 оноогоор шигшээд шалгарсан юм. Тус багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар багтжээ.

АНУ-ын Лос-Анжелос хотын ойролцоох Инглвуд тосгон дахь “Great Western Forum” спортын ордонд энэ оны эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө ХХҮIII дахь удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Манай эрэгтэй баг өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд багаараа дөрөвдүгээр байр эзэлж 8 дахь удаа Дэлхийн цомын тэмцээнд энэ удаа гурав дараалан оролцлоо.

Сүхбаатар дүүргийн Биеийн тамир спорт хорооноос “Хайрхан уулаа дээдэлье-2016” спорт явган аялалыг энэ сарын 11-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү явган аялал нь дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилтот бодлогын хүрээнд ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилготой юм. Спорт явган аялалд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албадын ажилтан, албан хаагчид оролцоно. Аялалын маршрут Улаанбаатар-Манзушир-Цэцээ гүн чиглэлд болох юм.

Монголын Бүх Ард Түмний Спортын XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Сүхбаатар дүүргийн спортын IX наадмын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 05-06-ны өдрүүдэд ажилттай болж өнгөрлөө.

Монгол 3 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд зохион байгуулагдсан уг тэмцээнд нийт 11 байгууллагын 176 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

АНУ-ын Лонг Бийч хотноо зохиогдож буй 2016 оны жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ховд аймгийн харьяат, Гаруда клубын тамирчин Цог-Очирын Батцэцэг 69 кг жинд аваргын АЛТАН медаль хүртлээ.

Аугаа их ялалтын баярын 71 жилийн ойн босгон дээр буюу энэ сарын 7,8-ны өдөр ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудын дунд зохиогддог уламжлалт сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Отгонтэнгэр Их Сургууль үүсгэн байгуулагдсан 25 жилийн ойдоо зориулан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүний нэг болох Инстаграмчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ амралтын өдөр буюу 5-р сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Ингээд сагсан бөмбөгийн тэмцээний удирдамжыг танилцуулая.