Ангилал: Спорт

БНХАУ -ын Шень Ян хотод болж буй “Хүүхдийн ДАШТ” хэмээн нэрлэгддэг Gothia Cup China тэмцээнээс ‪DerenFC клубын ‪U12 насны баг ‪хүрэл медаль хүртжээ.

Тэд сүүлийн ‪ тоглолтоо Тайландын багийн эсрэг хийсэн байна. Дэрэн клуб нь байгуулагдсан цагаасаа хойш GothiaCup тэмцээнд жил бүр оролцож байсан бөгөөд анх удаагаа энэхүү нэр хүндтэй, том тэмцээнээс медаль хүртэж байна. Дашрамд дурьдахад, энэ удаагийн Готиа Кап тэмцээнд нийт 29 орны 200 гаруй баг оролцсон юм.

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам 15 дахь өдрөө үргэлжлэн явагдана. Энэ удаагийн олимпийн наадамд Монголын 43 тамирчин оролцож байгаагаас чөлөөтийн эрэгтэй дөрвөн тамирчин үлдээд байна.

Өнөөдөр буюу “Рио 2016” олимпийн наадмын 13 дахь өдөр Монголын баг тамирчдын хуваарийг хүргэж байна. ТАЭКВОНДО Эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин эхний тойрогт Мексикийн Саул Гутьррестэй өрсөлдөнө. ЧӨЛӨӨТ БӨХ: Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 22.00-с эхэлнэ.

ЛОНДОН. /Theguardian/. Дэлхийн спортын зарим удирдах байгууллага санхүүгийн хууль бус үйлдэл хийж, авлигад автаад байгаа тухай мэдээлэл сүүлийн үед газар аваад байгаа билээ. Тэгвэл “Рио-2016” Олимпын наадмын үеэр боксын төрөлд асуудал маргаан дагуулсан олон тулаан болж байгаа нь иймэрхүү хууль бус үйлдлийг нэн даруй засч залруулах хэрэгтэй байгааг харуулж байна.

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам ес дэх өдрөө/2016.08.14/ үргэлжлэн явагдлаа. Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын мөнгөн медалын төлөөх тулаан 06.30 цагт ОУХМ Д.Отгондалай, Францын боксчин Софиане Оумиха нарын дунд болж өндөрлөлөө.

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй олимпийн наадам өнөөдөр /08.13/ найм дахь өдрөө үргэлжлэн явагдана. Энэ өдөр Монголын баг тамирчдаас боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдөж буй Х.Энх-Амар рингэнд гарна.

“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Д.Отгондалай хүрэл медалийн төлөө Алжирын боксчин Реда Бенбабизыг 3:0-ээр илүүрхэн ялж хүрэл медалийн болзол хангалаа.