“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган ирэх 10 -дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.
Ангилал: Спорт
“Рио-2016” Монгол улсад халгаатай дуулиан шуугиан ихтэй өнгөрлөө. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан билээ. Барилдааны явцад шүүгчид Узбекстаны бөхөд ялалтыг өгсөн.
“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэж, хүрэл медалийн болзол хангасан. Гэвч шүүгчид түүнийг барилдалгүй зугтсан хэмээн үзэж, нэг оноогоор торгож, түүнийг ялалтыг “луйвардлаа” хэмээн Монголчууд төдийгүй бусад орныхон нэлээдгүй шуугианыг дэгдээсэн билээ.
“Рио-2016” олимпийн наадамд оролцсон Монголын багийн түрүүч эх орондоо ирээд байгаа. Тэгвэл Риогийн чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалын төлөө өрсөлдсөн Г.Мандахнаран өнөө өглөө эх орондоо ирлээ.
Хүн төрөлхтний эв нэгдлийн эх баяр наадам болох зуны Олимпийн 31 дүгээр наадам Бразилын Рио хотноо энэ сарын 5-22-ны өдрийг хүртэл үргэлжилж, өндөрлөлөө. Өмнөд Америк тивд анх удаа болсон энэ удаагийн Олимпийн наадамд дэлхийн 200 гаруй орон оролцож, спортын ариун тэмцлийг өрнүүлсэн юм. Манай улсын хувьд 43 тамирчнаа Рио руу илгээсэн нь түүхэн амжилтыг давтсан үзүүлэлт байлаа. Түүнээс гадна манай жүдогийнхон бүтэн багаараа Олимпийн наадамд оролцлоо. +78 кг-ын бөхийг эс тооцвол шүү дээ. Мөн чөлөөтийн эрэгтэйчүүд бүтэн багаараа оролцсон нь ч гэсэн түүхэн амжилт болсон. Дээрээс марафоны тамирчид тавын тавуулаа Бразилд очсон.
Японы www.sanspo.com сайтнаа Риогийн олимпийн чөлөөт бөхийн эрэгтэй 65 кг-ын жинд зодоглосон Г.Мандахнарангийн Олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасах асуудлыг Дэлхийн чөлөөт бөхийн холбоо хэлэлцэж буй тухай мэдээлэл нийтлэгджээ.
Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдрийн барилдаан үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр бөхийн чөлөөт барилдааны 65 кг-д МУГТ Ганзоригийн Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Нобрузовтой хүч үзэж илт давуу ялалт байгуулсан боловч эцсийн мөчид Узбекистаны бөхөд ялалт өгсөн нь Монголын тамирчид дасгалжуулагчид болоод дэлхий нийтийг гайхшрууллаа.
БНХАУ -ын Шень Ян хотод болж буй “Хүүхдийн ДАШТ” хэмээн нэрлэгддэг Gothia Cup China тэмцээнээс DerenFC клубын U12 насны баг хүрэл медаль хүртжээ.
Тэд сүүлийн тоглолтоо Тайландын багийн эсрэг хийсэн байна. Дэрэн клуб нь байгуулагдсан цагаасаа хойш GothiaCup тэмцээнд жил бүр оролцож байсан бөгөөд анх удаагаа энэхүү нэр хүндтэй, том тэмцээнээс медаль хүртэж байна. Дашрамд дурьдахад, энэ удаагийн Готиа Кап тэмцээнд нийт 29 орны 200 гаруй баг оролцсон юм.
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам 15 дахь өдрөө үргэлжлэн явагдана. Энэ удаагийн олимпийн наадамд Монголын 43 тамирчин оролцож байгаагаас чөлөөтийн эрэгтэй дөрвөн тамирчин үлдээд байна.
Өнөөдөр буюу “Рио 2016” олимпийн наадмын 13 дахь өдөр Монголын баг тамирчдын хуваарийг хүргэж байна. ТАЭКВОНДО Эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин эхний тойрогт Мексикийн Саул Гутьррестэй өрсөлдөнө. ЧӨЛӨӨТ БӨХ: Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 22.00-с эхэлнэ.
