Одоогоос 54 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Азийн Бодибилдингийн Холбооноос зохион байгуулж байгаа 49 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 29-10 сарын 05-ны өдрүүдэд Узвекстан улсын нийслэл Ташкен хотод болохоор төлөвлөгджээ.
Ангилал: Спорт
Болгар улсад зохиогдсон Олон Улсын Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнд Завхан аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Будхүү хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртжээ.
Дэлхийн шилдэг 10 тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомын финалын тэмцээн Герман улсын Мюхень хотод зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн ОУХ-ний мастер О.Гүндэгмаа спорт гар бууны 25 метрийн төрөлд 583 оноогоор финалд шалгарч улмаар мөнгөн медалийн эзэн болж бахдам амжилтыг үзүүллээ. Харин алт, хүрэл медалыг БНХАУ-ын тамирчид хүртсэн байна.
2015 оны Монголын хамгийн бакь залууг хамтдаа тодруулцгаая. Тодруулбал, Энэ сарын 05 -ны 14:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд Бодибилдинг Фитнессийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн болно.
Монгол залуус хэрхэн биеэ хөгжүүлснийг залуус та бүхэн харж, үлгэр дуурайлал авч мөн үзэл бодол нэгтэй нөхөдтэйгээ танилцан нэгэн өдрийг спортлог өнгөрөөхийг урьж байна.
Монголын хүн ам сүүлийн жилүүдэд таргалалт, зүрх судасны өвчнөөр өвчлөх нь ихэссэнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй залуус тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг асуудал нь нийгмийн хэмжээнд онцгой анхаарах ёстой зүйлийн нэг болоод байна.
Азербайжаны Габала хотноо зохион байгуулж байгаа буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц. Мөнхзул зургадугаар байр эзэлж “РИО-2016” олимпын эрхээ авлаа.
Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сүван хотод 8 сарын 3-11 хооронд болж өнгөрлөө. Нийт 15 орны 282 өсвөрийн шатарчид оролцосноос стандарт төрлийн эмэгтэй 12 насанд С.Тамир мөнгө, 10 насанд Мөнгөнзул мөнгө, 14 насанд Т. Номиндалай хүрэл, 10 насанд Б.Алтантуяа хүрэл, Г.Халиунаа 8 насанд хүрэл, эрэгтэй 10 насанд Г.Халиунаа хүрэл, Эрэгтэй 10 насанд Г.Амартүвшин хүрэл, 12 насанд Б.Батсүрэн хүрэл, Ц.Анударь 8 насанд мөнгө, Б.Алтантуяа 10 насанд хүрэл, 14 насанд Т.Номиндалай хүрэл, Блицийн төрөлд Н.Наран-Эрдэнэ хүрэл медал тус тус хүртэж нийт 3 мөнгө 8 хүрэл медиал хүртсэн бахдам сайхан амжилтаар тэмцээнээ өндөрллөө. Манай улсаас эрэгтэй 17, эмэгтэй 13 тамирчин тус тэмцээнд оролцож багийн ахлагчаар Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажиллаа.
АНУ-ын Лос-Анжелес хотноо 2015.07.25-08.02-ны өдрүүдэд Дэллхийн тусгай олимп зохион байгуулагдаж байгаа. Тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож медалийн тоо нэмэгдсээр байна.
Налайх дүүргийн “Дархан ноёны худаг” хэмээх газар зохион байгуулагдаж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ээс манай тамирчин алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ. ДАШТ-ий үндсэн гурван төрлийн хоёр дахь нь болох резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилалд 29 орны 77 тамирчин өрсөлдөв.
Өнөөдөр “Гванжу-2015” Универсиадад амжилттай оролцож эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад байгаа баг тамирчдыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн А танхимд 11:00 цагаас хүлээн авч уулзахаар болжээ. Энэ үеэр амжилт гаргаж медаль авсан тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгох юм байна.
