Ангилал: Спорт

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн боллоо. Шатрын тэмцээнийг ахмад тамирчин шатрын шүүгч С.Лхамжав агсны нэрэмжит болгон зохион байгуулсан юм.
Тэмцээнд эрэгтэй 40 шатарчин швейцарь системээр, эмэгтэй 15 шатарчин тойргоор өрсөлдлөө. Тэмцээний хамгийн ахмад тамирчин нь 74 настай дэд мастер Ш.Самбуудорж байсан бол хамгийн залуу нь 10 настай У.Гантогтох хүү байлаа.

Энэ жилийн баяр наадмын нэгэн дуулиан бол Монгол төрийн наадмын зүүний магнайд хоёр дархан аваргын хэн нь гарч барилдах тухай маргаан байлаа.

Харин А.Сүхбат аварга бөхийн барилдаанд зодоглохгүй гэдгээ мэдэгдсэнээр энэ маргаан өчигдөр шийдэгдэв. Энэ тухайгаа тэрбээр “Дүү аварга Г.Өсөхбаяр энэ жилийн наадамд зүүнийг манлайлаад барилдаг. Би дараа дараагийн наадмуудад зүүнээ тэргүүлэн барилдах болно гэдэгтээ итгэлтэй байна. Монгол бөхөд маань улс төр, хувь хүний ашиг сонирхол нөлөөлж байгаа учраас ийм шийдвэр гаргахад хүргэлээ” гэсэн юм. Тэгэхээр Г.Өсөхбаяр аварга зүүний магнайд тэргүүлж барилдах болж байна.

Чөлөөт агент болсон Леброн Жэймс, сагсан бөмбөгийн “Кливлэнд Кавальерс” багууд 1+1 зарчмаар хийгдэх хоёр жилийн хугацаатай гэрээнийхээ нөхцөл байдлыг ярилцжээ. Эхний нэг жилд довтлогч залуу 22.97 сая долларын цалин авах бол татгалзах боломж нь нээлттэй үлдсэн хоёр дахь жилдээ 24 сая долларыг халааслах юм.

Дэлхийн оюутны универсиад наадмын буудлагын тэмцээн энэ сарын 5-ны өдөр эхлээд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээнд өрсөлдсөн Монголын баг тамирчдаас эрэгтэй тамирчид хүрэл медаль зүүлээ.

Увс аймгийн хүчит бөхчүүдийн Бөхийн “Увс нуур гал”-ын наадмын сорилго барилдаан энэ сарын 4-нд Харзтайн амралтанд болох юм байна. Энэхүү сорилго барилдаанд Мон­гол Улсын отгон аварга С.Мөнх­бат, Монгол Ул­сын арслан Б.Ганбат, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй аймаг, цэргийн цолтой бөхчүүд наадмын бэлтгэлээ өндөрлүүлж сорилго барилдаанаа хийхээр болжээ.

Ихэнх алдартай тамирчид нэр алдарт гарсныхаа дараагаар үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй нэр холбогдож, гэр бүл болцгоосон байдаг. Харин шинэхэн MVР С.Керригийн хайр дурлал өсвөр насанд нь буюу 14 насанд нь үүсч өдий хүртэл чин үнэнчээр үргэлжилж байгаа аж. Тэдний хайр сэтгэл сүүлийн 7, 8 жилийн хугацаанд гайхалтайгаар өрнөж Райли хэмээх эгдүүтэй охинтой болсон

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээн энэ жилээс эхлэн “Хүрхрээ” үндэсний дээд лигнэрийн дор явагдахаар боллоо. “Хүрхрээ” үндэсний дээд лиг тавдугаар сарын 16-наас эхэлж, амралтын өдөр бүр тоглолттой байх юм.

“Цэнхэр үст” Цэрэн нэрээр цахим ертөнцөд олны танил болсон эрхэм бол “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор. Тэрбээр Хойд туйлд болсон “Fjallraven polar 2015” олон улсын нохойн чаргаар аялах тэмцээнд оролцох эрхээ өнгөрсөн оны сүүлээр фейсбүүк санал асуулгад ялж, авсан.

Хан-уул дүүргийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулагддаг “Уран хөдөлгөөн тгимнастик”-ийн тэмцээн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр амжилттай болжөндөрлөлөө. Тус тэмцээн нь бүх нийтийн бие тамир спортыг дэмжих, хүүхэд багачуудыггимнастикийн хөдөлгөөнөөр эрүүлжүүлж, чийрэгжүүлэх, биеийн тамир спортод дурсонирхолтой болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн спорт хороо, боловсролынхэлтэс хамтран зохион байгуулсан.