Үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ оны “Бүх оддын тоглолт” өчигдөр болсон. Онооны дээд амжилт шинэчлэн тогтоосон энэ удаагийн шилдгүүдийн тулаанд дорнод бүсээс “Атланта Хаукс”-ын П.Миллсап, К.Корвер, Ж.Тиагу, “Клевлэнд Кавалейрс”-ын Л.Жеймс, К.Ирвинг, “Торонто Рэпторс”-ын К.Лаури, “Вашингтон Визардс”-ын Ж.Уолл, “Чикаго Буллз”-ын П.Газоль, Ж.Батлер, “Нью Йорк Никс”-ын К.Энтони, “Майами Хит”-ын К.Бош, өрнөд бүсээс “Голден Стэйт Уорерз”-ын С.Карри, К.Томпсон, “Оклахома Сити Тандер”-ын К.Дюрант, Р.Уэстбрук, “Портлэнд Блэзерс”-ын Л.Алдриж, Д.Лиллард, “Сан Антонио Сперс”-ын Т.Данкан, “Мемфис Гризлес”-ын М.Газоль, “Сакраменто Кингз”-ын Д.Каузинс, “Хьюстон Рокетс”-ын Ж.Харден, “Даллас Маверикс”-ын Д.Новицки нар сонгогдон оролцсон. Харин “Лос Анжелес Лэйкерс”-ын К.Брайнат, “Лос Анжелес Клипперс”-ын Б.Гриффин, “Нью Орленс Хорнетс”-ын Э.Дэвис, “Майами Хит”-ын Д.Уэйд нар үзэгчдээс олон санал авсан гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсон.
Ангилал: Спорт
Мэргэжлийн Сумо бөхийн 69 дэхь их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал 33 удаа түрүүлэн Япон улсын эзэн хааны цомыг хүртсэн юм. Тэрээр өчигдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Түүнийг элэг нэгт Монголчууд баярлан угтан авсан юм. Энэ үеэр М.Даваажаргалаас эх орондоо ирсэн сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
Шинэхэн 2015 онтой уралдаад Монголын ширээний теннисний тамирчид нэгдүгээр сараас эхлэн тунчиг завгүй өрсөлдөцгөөж байгаа билээ.
Байгуулагдсан цагаасаа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан зүтгэж байгаа “Голден жим”фитнес клуб дөрвөн салбартаа нээлттэй өдөрлөг зарлалаа. Уг өдөрлөгт та тус клуб явахыг хүсч байгаа сонирхож буй бүхий л хүмүүст үүд хаалга нь нээлтэй гэдгийг хэлэхэд таатаж байна.
МҮСБХ-ны Супер лигийн Бүх оддын тоглолт Буянт-Ухаа цогцолборт гурван өдрийн турш боллоо. Эхний өдөр Монголын залуучуудын шигшээ баг, легионеруудын залуучуудын шигшээ багтай тоглож 10 онооны зөрүүтэй хожигдсон. Тэд ирэх зун болох “Оюутны Универсиад” наадамд оролцох бүрэлдэхүүнээрээ өрсөлдсөн юм
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэс ний супер лигийн “Бүх оддын тоглолт” өнгөрсөн өдрүүдэд Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 30-нд Монгол Улсын залуучуудын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан АНУ-ын легионеруудтай халз тоглолт хийв. Энэ жилийн үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт”-ын нэг онцлог нь 11 багт ирээд буй 26 легионер тоглогчийг хоёр баг болгон хуваан өрсөлдүүлэхээр болсон. Монгол Улсын залуу чуудын шигшээ баг нь 2013 онд дэлхийн универсиад наадамд Япон, Филиппинийг хожин шигшээ 16-т, Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн хожил нэг хожигдолтойгоор тавдугаар байрт шалгарч байсан юм. Улмаар энэхүү багийн үндсэн бүрэлдэхүүнээр ирэх долдугаар сард БНСУ-д болох дэлхийн универсиад наадамд, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болоод байгаа билээ. Харин энэ удаад тэд ялагдал хүлээж, 89:100- аар АНУ-ын легионеруудын ялалтаар тоглолт өндөрлөв.
2015 оны Бүх оддын тоглолтын Баруун, Зүүн бүсийн гарааны таван тоглогчийг нэрлэлээ.
Сүүлийн өдрүүдэд Монголчуудын магнайг тэнийлгэсэн баярт мэдээ монголын өнцөг булан бүрээр цуурай татуулж байна. Монгол бөх японы сумогийн ноён оргилд хүрсэн, монголчууд з саяулаа болсон зэрэг түүхэн үйл явдлууд яах аргагүй бидний сэтгэлийг огшоож байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд Хакухо М.Даваажаргалыг сумогийн холбооноос хатуу сануулга өглөө гэх мэдээ цахим ертөнцөөр цацагдах болжээ.
Уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа энэ 4-5-р сард Эверэстийн ноён оргил Жомолунгмад авиралт хийхээр бэлтгэлдээ гараад байгаа билээ. Цаст Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргил байдаг бөгөөд гавьяат тамирчин Т.Гүррагчаа Мерапека, Лобуче хоёр оргил дээр 2001 онд, Казакстан, Киргызстаны хил дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргилд 1990 онд авирч байжээ.
Тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Тэшиг суманд боллоо. Улсын аваргад зургаан байгууллагын спортын мастер ба түүнээс дээш цолтой 27 тамирчин оролцжээ. Эрэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ууганбаатар түрүүлсэн бол “Төв цэнгэлдэх хүрээлэн” клубын нэг, хоёрдугаар багийн тамирчид болох спортын мастер Б.Батгэрэлт, Б.Тулга нар удаалсан байна.
