Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр маань Олимпийн хос медальтан болж, улсынхаа нэр сүрийг гаргасанд хэн хүнгүй баяртай байгаа билээ. Түүний хөл гэмтээгүй бол тэр үнэхээр алтан медаль авчрах байсан гэдэгт эргэлзэх хүн үнэндээ үгүй байна. Тэрчлэн Монголын Жудо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга эрхэм сэтгэгдлээ илэрхийлж байна. Тэрээр “Хөл үнэхээр болсонгүй ээ.. Зүгээр байсан бол Путиных нь нүүрэн дээр савах байсан юм.. Мөнгө авлаа. Монголын жудочид Лондонд 3 медаль авах төлөвлөгөөтэй ирээд 2-ыг авлаа, хүнд байлаа.. Баярлалаа” хэмээжээ.
Ангилал: Спорт
Энэхүү аугаа их алдарыг өндөрөөр үнэлж монгол “Улсын баатар” хэмээх цол тэмдэгээр мялааж алдаршуулъя хэмээн төр түмэндээ уриалж байна.
Бидний уриалгийг уншсан Монгол хүн та дэмжсэн сэтгэгдлээ илэрхийлэн бичиж 1 саяд хүргээд Найдангийн Түвшинбаярыгаа хотол олноороо монгол “Улсын баатар” хэмээн алдаршуулан дуудацгаая.
Өнөөдөр Лондоны олимпод өрсөлдөх манай тамирчдын хуваарь
Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 2 дахь барилдаанаа Францын Тьерри Фабрег ялж шөвгийн наймд барилдах эрхтэй боллоо . Хоёр жилийн өмнө дэлхийн аваргаар Токиогийн татамид мөн цэвэр ялж байсан түүхтэй .
Лондонгийн олимпийн татамид эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд эхний барилдаанаа хийж, Их Британийн жүдоч Жемма Гиббонст эцсийн мөчид ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Олимпийн наадамд тав дахиа оролцож буй Бээжин-2008 олимпийн дэд аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэмцээнээ амжилтгүй дуусгалаа.
Анх 18 настайдаа Атланта-1996 олимпод оролцохдоо V байрт шалгарч, Сидней-2000, Афин-2004 олимпод VI байр эзэлж, Бээжинд мөнгөн медалийн эзэн болсон тэрээр Будант Альбионоос хоосон буцах боллоо.
Лондон хотноо зуны XXX олимпийн наадмын буудлага спортын төрөлд эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд өрсөлдөж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа дөнгөж сая precision төрөлд 30 сумаа буудаж дууслаа.
Энэ дасгалд нийт 39 тамирчин өрсөлдөж буй бөгөөд О.Гүндэгмаа 284 (93, 95, 96) оноо авснаар эхний ээлжинд сум тавьсан 20 тамирчнаас 17 дугаар байрт эрэмбэлэгдээд байна.
“Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд оролцож буй Монголын тамирчдын медалийн буухиаг эхлүүлж, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин, ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртлээ.
“Лондон-2012”-ын зуны XXX олимпийн наадмын боксын тэмцээнд эх орноо төлөөлөх Монголын хоёр дахь боксчин өнөөдөр эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдөж буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний учраа болох Чехийн Зденек Хладекийг эхний үедээ 6-3-ийн харьцаагаар дараачийн үедээ 7-5-ийн харьцаагаар сүүлийн шатанд 7-4-өөр өрсөлдөгчөө буулган авч нийт 20:12 харьцаатайгаар илүүрхэв. Тэрбээр наймдугаар сарын 4-ний 21.45 цагт буюу монголын цагаар 5-ны үүрээр 04.45 цагт шөвгийн 16-д Мавританы боксчин Рикарно Колинтой тоглоно.
ОУХМ Ц.Мөнхзаяа “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж буй тэрбээр дөнгөж сая хагас шигшээ барилдаанд Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай, Словенийн Урска Золниртой барилдаж, цэвэр ялагдлаа. Түүнчлэн сая ялагдал хүлээсэн барилдаанд Словенийн Урска Золниртой манай бөхийг хориотой барьцаар цэвэр ялсан ч шүүгчид ялагдсан хэмээн шийдвэрлэсэн юм.
