Олимпын тэнгэр дор эх орныхоо алтан соёмбот далбааг намируулан элэг нэгт Монгол түмэндээ цэнгэлийн манлай эдлүүлсэн жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн тамирчид өнөөдөр 06:00 цагт эх орондоо ирлээ. Тэднээс мөнгөн медаль хүртсэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр, хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Ням-Очир нар “Чингис хаан” буудалд газардмагцаа сэтгүүлчидтэй уулзсан билээ. Тэднийгээ хараад үнэхээр л эх орны минь баатрууд гэмээр бахархах сэтгэгдэл хэн хүнгүй л төрж байлаа. Лондонгийн олимпийн баатрууд байж, нутаг нэгтнүүддээ спортын цэнгэл, баяр бахдал мэдрүүлсэн тэднийг БТСГ, МЖБХ-ны удирдлага, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, тэдний гэр бүлийнхэн, эх орон нь, элэг нэгтнүүд нь ийн угтаж авлаа.
Ангилал: Спорт
“Лондон-2012” зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Л.Отгонбаяр дөнгөж сая барианд орлоо. Прагийн марафоны топ 10-т багтсанаар олимпийн замд хурдлах эрхтэй болсон тэрбээр марафоны үндсэн зай болох 42,195 км замыг хоёр цаг, 52 минут, 15 секундэд туулж, 102 дугаарт бариалжээ. Л.Отгонбаяр эхний 35 км замыг 2:15:25, 40 км-ыг 2:40:51 цагт туулсан бөгөөд тэргүүлэгч тамирчнаас 29 минут 08 секундээр хоцорч барианд орсон байна. Түүний хувийн дээд амжилт нь 2:39:50 ажээ.
Лондон-2012″-ын зуны XXX олимпийн наадмын боксын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа Боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр хоёр дахь тойргийн тулаанаа хийнэ. Манай тамирчин шөвгийн 16-д Мавританы боксчин Рикарно Колинтой тоглоно.
Гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавяьат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ээлжит өрсөлдөгчөө ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Өнөөдөр шөвгийн 16-гийн шатанд Маврикийн боксчин Рикарно Колинтой тоглосон тэрбээр өрсөлдөгчөө 15-12 (4-3, 6-5, 5-4) харьцаатай буулган авсан юм. Манай тамирчин эхний тойрогт Чехийн тамирчин Зденек Хладекийг 20:12 харьцаатай хожсон билээ.
Лондоны олимпийн боксын 49 кг-ийн жинд гоц мөргөж дөнгөж сая эхний тулаанаа хийсэн П.Сэрдамба Энэтхэгийн боксчин Девендро Сингх Лаишрамд 5 онооны зөрүүгээр буюу 16:11-ээр ялагдаж олимпийг өндөрлөлөө. Өнөө шөнө 04.45 цагт манай ширэн бээлийтэн У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ийн жинд Мавритани улсын боксчин Рикарно Колинтой дараагийн тулаанаа хийнэ.
Лондоны олимпийн боксын эрэгтэйчүүдийн 49 кг-ийн жинд өрсөлдөж буй Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэрдамба өнөөдөр 21.15 цагт Энэтхэгийн боксчин Дэвендро Лайшрам Сингхтэй тулалдана.
Лондоны олимпийн боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Италийн боксчин Винцензо Пикардитай тулалдаж 17:16-ын харьцаагаар ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа.
Лондоны олимпийн боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Италийн боксчин Винцензо Пикардитай тулалдаж 17:16-ын харьцаагаар ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа.
Монгол Улсын тамирчин, ОУХМ Н.Баяраа буудлага спортын эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн хэвтээ байрлалд онч сорьлоо. Тэрээр энэ дасгалд нийт 51 тамирчин өрсөлдөж урьдчилсан буудлагад тамирчид нийт 60 сум буудсанаас 588 онож 40-р байрт шалгарчээ.
Монголчуудын бахархал болсон Булган нутгийн хүү МУГТ, Хөдөлмөрийн баатар Найдангийн түвшин баяр анхны хос медалтан боллоо. Мөн монголын баг тамирчдын медалийн тоог нэгээр нэмснээр манай улс медалийнхаа тоогоор 29-р байрт жагсаж байна. Мөн жүдогийн төрөлд медалийн тоогоор Унгар улстай хамт 13-р байранд жагсаж байна. Үүнээс гадна Монголын баг тамирчдын медалийн буухай бокс, чөлөөтийнхнөөр ирэх олимпийн өдрүүдэр үргэлжлэх ажээ.
