“Лондон-2012” олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр олимпийн дэвжээнд өрсөлдөх ОУХМ С.Бямбацэрэн 55 кг-ын жинд эхний барилдаанаа Шведийн София Мэттссонтой хийж, 5-0, 2-0 харьцаатай ялагдсан билээ. Түүнийг ялсан Шведийн бөх цаашид амжилттай барилдаж, финалд шалгарвал ОУХМ С.Бямбацэрэн дагах барилдаанд зодоглох боломжтой байсан ч Шведийн бөх Оросын бөхөд ялагдсанаар ОУХМ С.Бямбацэрэн дагах барилдаан хийх боломжгүй болж олимпын наадмыг дуусгалаа.
Ангилал: Спорт
“Лондон-2012” олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр олимпийн дэвжээнд өрсөлдөх ОУХМ С.Бямбацэрэн дөнгөж сая 55 кг-ын жинд эхний барилдаанаа Шведийн София Мэттссонтой хийж, 5-0, 2-0 харьцаатай ялагдлаа. Түүнийг ялсан Шведийн бөх цаашид амжилттай барилдаж, финалд шалгарвал С.Бямбацэрэн дагах барилдаанд зодоглох боломжтой болно.
Монголчуудын 5 медалийн эзэн болж Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөрөвний нэг шигшээгийн учраагаа ялснаар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Шөвгийн наймд рингний эзэн орон Их Британийн тамирчин, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт, жингийнхээ ангилалд AIBA-гийн чансааг тэргүүлж буй Том Стокертэй тоглосон У.Мөнх-Эрдэнэ 23:22 (6-6; 8-7; 9-9) харьцаатай өрсөлдөгчөө ялжээ.
Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглож буй дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга, Японы Каори Ичотой дөнгөж сая барилдаж өрсөлдөгчдөө 1-0; 4-0 харьцаатай ялагдаж хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо..
Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглож буй дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг ээлжит өрсөлдөгчөө ялснаар хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр дөнгөж сая дөрөвний нэг шигшээд Латвийн бөх Анастасия Григорьеватай барилдаж, 5-0; 5-4 харьцаатай буулган авав.
“Лондон-2012” зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд эх орноо төлөөлсөн ОУХМ Д.Отгонцэцэг тэмцээнээ дуусгалаа. Тэрбээр сугалаа ёсоор эхний тойрогт Колумбын бөх Каролина Кастилло Идалготой барилдаж, 2-1; 2-0 харьцаатай ялсан ч дараагийн барилдаандаа Польшийн бөх Ивона Нина Матковскад 1-0; 1-2; 0-4 харьцаатай ялагдсан билээ. Харамсалтай нь Д.Отгонцэцэгийг ялсан Польшийн тамирчин дараагийн барилдаандаа Азербайжаны бөхөд ялагдал хүлээсэн тул манай бөх дагах барилдаанд зодоглох боломжгүй болж байна.
Лондонгийн олимпын боксын 52 кг-ийн жингийн тулаан дөнгөж сая ExCel спортын ордонд болж эх орноо төлөөлөн оролцож буй Монголын баг тамирчдын хамгийн отгон гишүүн, Гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт олимпийн рингэнд ээлжит өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн боксын 52 кг-ын жинд хүч үзэж буй гавьяат тамирчин Н.Төгсцогт маргааш үүрээр 03.45 цагт шөвгийн наймын тоглолтоо Узбекистаны боксчин Жасурбек Латиповтой хийхээр болсон байна.
Манай боксчин тэмцээний эхний тойрогт Азербайжаны Элвин Мамишзадатай учраа таарч 11:18, шөвгийн 16-д Италийн боксчин 28 настай Винцензо Пикардитай тулалдаж 17:16-ийн харьцаагаар буулган авсан юм.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Лондонгийн XXX олимпийн наадамд амжилттай оролцож, жүдо бөхийн -100 к-ынг жинд мөнгөн медаль хүртэн, Монгол Улсын олимпийн анхны хос медальтан болж, түүхэн амжилт гаргасан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт 60 сая, 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн ОУХМ С.Ням-Очирт 30 сая, тэдний дасгалжуулагч Д.Баттулгыг 45 сая төгрөгөөр урамшуулах шийдвэр гаргалаа.
Олимпын тэнгэр дор эх орныхоо алтан соёмбот далбааг намируулан элэг нэгт Монгол түмэндээ цэнгэлийн манлай эдлүүлсэн жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн тамирчид өнөөдөр 06:00 цагт эх орондоо ирлээ. Тэднээс мөнгөн медаль хүртсэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр, хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Ням-Очир нар “Чингис хаан” буудалд газардмагцаа сэтгүүлчидтэй уулзсан билээ. Тэднийгээ хараад үнэхээр л эх орны минь баатрууд гэмээр бахархах сэтгэгдэл хэн хүнгүй л төрж байлаа. Лондонгийн олимпийн баатрууд байж, нутаг нэгтнүүддээ спортын цэнгэл, баяр бахдал мэдрүүлсэн тэднийг БТСГ, МЖБХ-ны удирдлага, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, тэдний гэр бүлийнхэн, эх орон нь, элэг нэгтнүүд нь ийн угтаж авлаа.
