Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог»Рио-2016: Боксын спорт авлигад автсаныг олон улсын сэтгүүлчид мэдээлж байна
Сонгодог

Рио-2016: Боксын спорт авлигад автсаныг олон улсын сэтгүүлчид мэдээлж байна

Урлаг Урлаг16/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
147125191857b185ce7b8346753613202016-08-16-12-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЛОНДОН. /Theguardian/. Дэлхийн спортын зарим удирдах байгууллага санхүүгийн хууль бус үйлдэл хийж, авлигад автаад байгаа тухай мэдээлэл сүүлийн үед газар аваад байгаа билээ. Тэгвэл “Рио-2016” Олимпын наадмын үеэр боксын төрөлд асуудал маргаан дагуулсан олон тулаан болж байгаа нь иймэрхүү хууль бус үйлдлийг нэн даруй засч залруулах хэрэгтэй байгааг харуулж байна.

Спортын хүрээний томоохон албан тушаалтнууд нэр бүхий боксчдыг ялуулахын тулд эрх мэдлээ ашиглан бусад албаны хүмүүстэй хуйвалдаж, шүүлтийн тогтолцоог дур зоргоороо залуурдаж байна.

Нэгэн албан тушаалтан хэлэхдээ, “Рио-2016” наадмын зарим шүүгчид авлига авах нь эргэлзээгүй. Шүүгчид баг бүрдүүлэн аваргын төлөөх тоглолт гэх мэт томоохон тоглолтын өмнө уулзаж, шүүлтийг хэрхэн явуулахаа шийддэг” гэжээ.

Сүүлийн хэдэн Олимп бүгд маргаан булхайтай болсон. Эдгээрээс хамгийн гутамшигтай нь 1988 оны Сөүлийн Олимпын үеэр зохион байгуулагч орны тамирчин Пак Си-хун Америкийн тамирчин Рой Жонс Жуниорийг шүүгчийн шийдвэрээр ялсан нь шуугиан тарьсан билээ.

Олон улсын боксын холбооны /ОУБХ/ дэд ерөнхийлөгч асан Рудель Обрежа 2008 оны Бээжингийн Олимпын үеэр шүүгчийн шийдвэрийг өөрчилсөн хэрэгт мөн сэжиглэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр энэ долоо хоногт ОУБХ-ноос гарсан гэж “Guardian” үзэж байна.

ОУБХ-ны хэвлэлийн төлөөлөгч “Guardian” сонинд ярилцлага өгөхдөө “2015 оны зургадугаар сараас хойш ОУБХ боксын спортын урт хугацааны хөгжлийг хангахын тулд манай бизнесийн болон спортын түншүүдийн шаардлагын дагуу засаглалын томоохон өөрчлөлт хийж байна" гэж мэдэгджээ.

Гэвч нэгэн томоохон албан тушаалтан нэрээ нууцлан “Guardian” сонинд ярилцлага өгөхдөө "Лондоны наадмаас хойш авлигын хэрэг улам боловсронгуй хэлбэрт орж, өргөн хүрээтэй болсон" гэлээ.

Тодруулбал, авлига авсан хүмүүс тоглолтын раунд бүрийн төгсгөлд шүүгчдийг удирдахын тулд гар болон толгойгоороо дохио өгдөг бөгөөд үүний дагуу шүүгчид  аль булангийн тамирчныг ялуулахаа шийдвэрлэдэг байна. Харин энэ аргыг олон тэмцээнд ашигласны дараа хуучирсан тул тэд энэ дохиолцдог хэлбэрийг өөрчилж, томоохон тоглолтын өмнө уулзалт хийдэг болжээ.

“Энэ ажиллагаа маш нууцлаг явагддаг. Зарим тохиолдолд илт мэдрэгддэг бөгөөд ийм бохир явдлыг хараад үнэхээр их уур хүрдэг” гэж нэгэн эх сурвалж хэлэв.

Харин ОУБХ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “дээрх ажлын зорилго нь ил тод, шударга өрсөлдөөний байгууллага болох явдал юм. Спортын дүрмийн дагуу шүүгчдийн гаргасан шийдвэрт ОУБХ оролцоно гэсэн үг биш юм” гэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: монцамэ.мн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог Урлаг

Монголын “Халк” Х.Угтахбаяр бүх жингийн аваргаар шалгарчээ

19/11/2019
Сонгодог Урлаг

Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Б.Нямжавын хээр үрээ айрагдлаа

10/07/2019
Сонгодог Урлаг

Буудлагын тамирчин СМ Ц.Анударь Олимпийн наадмын эрхээ авчээ

24/04/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ

03/08/2025

Хубилай хааны усан флотын усан онгоц үзмэрийг “Монгол бахархал”-ын танхимд байрлуулжээ

03/08/2025

Хөөмийн урлагтай холбоотой 10 гаруй илтгэл танилцууллаа

03/08/2025

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.