Ангилал: Үзэсгэлэн

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх Соёл урлагийн төв болон И Ли мужийн Өв соёлын газар, ОХУ-ын Буриад Улсын Үндэсний музей, Монгол Улсын Уран зургийн галарейтэй хамтран “Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнг энэ оны 9-10 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нэгдүгээр сарын 15-нд 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болгох гэж байна.

Ази тивийн цээжинд Анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойд зориулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон “Салхины дууль” шинэ уран бүтээлээ ирэх сарын 1-3-нд 19:00 цагт үзэгч түмэндээ толилуулах гэж байна.

Сонгодог хөгжимд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг”Мемори поп оркестр”-ын тоглолт энэ есдүгээр сарын 16-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Завь” кафед, задгай тайзан дээр болох гэж байна. Цахилгаан хөгжмийг симфони оркестртой хослон тоглох “Мемори поп оркестр”-ын сонгодог үдэшт үзэгчдийн сэтгэлд хоногшсон, дурсамж үлдээсэн танил аялгуу эгшиглэж, Монголын шилдэг дуурийн дуучид Италийн хөгжмийн зохиолчдын ари, романсаас дуулж, таны сэтгэлийг сэргээж өгөх нь лавтай.

Зураач Х.Заяатын “ДОМОГ ЭХЛЭХ ЦАГ” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд маргааш нээгдэх гэж байна.