Ангилал: Үзэсгэлэн

Олон улсын Архитекторуудын холбоо дэлхий дахины 1.3 сая архитектор болон түүний төлөөлөлд 2016 оны Дэлхийн Архитектурын өдрийг “Design a Better World” сэдвийн дор 10 дугаар сарын 03-ны энэ өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн дэлхийн архитектурын сэдвийг “Design a better world“илүү сайхан дэлхийг бий болгох хэмээн мэдэгдэж байна. Дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын цар хэмжээ улам өсч байгаагийн хирээр хүн төрөлхтнийг сайн сайран ирээдүйгээр хангахын тулд архитекторуудын хийж буй зураг төсөл, төлөвлөлт, тэдний үүрэг хариуцлага гүйцэтгэх үүрэг улам бүр чухал болж байна.

Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины 20 жилийн ойн хүрээнд “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан үе үеийн гэрэл зурагчид уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байна. Энэхүү үзэсгэлэнд 1996 оноос өнөөдрийг хүртэл “Өнөөдөр” сонинд ажиллаж байгаа 14 гэрэл зурагчин оролцож байгаагаараа сонирхол татам. “Бид ”Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид” үзэсгэлэнг Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо Монголын Үндэсний түүхийн музейтэй хамтран гаргаж байгаа ба нээлт 2016.09.27-ны 12:00 цагт Үндэсний түүхийн музейд болно. Үзэсгэлэнд нийт 60 бүтээл дэлгэгдэх юм.

Яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, зураач Г.Цэнгүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт өчигдөр Чин Ван М.Ханддоржийн өргөөнд болов.

Уран зургийг, яруу найрагтай хослуулсан уг үзэсгэлэн яг л ус загас мэт эв найртай элгэмсэг дотно, нэг л тийм яруухан харагдана. Шүлгэнд тохируулж зурсан зургийн хажууд жаазанд яруу найрагчийн шүлгийг бичээд зүүсэн нь их гоё чамин шигтгээ мэт харагдав.

Уран бүтээлч Мөнхжаргалын Болортуяагийн хоёр дахь бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Блью Мүүн Арт галерейд өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд нийт 20 гаруй тосон болон усан будгийн бүтээлүүд болон судалбар тавигдах юм.

Жил бүр зохион байгуулагддаг Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан уран зургийн үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн Арт галлерейд энэ сарын 26-нд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд Монголын-24, Японы-21, Солонгосын-15 бүтээл дэлгэгдэн та бүхний мэлмийг мялаах аж.

“Этюд-2016” буюу Судалбар зургийн үзэсгэлэнг жил бүрийн 8-р сард зохион байгуулдаг уламжлалтай. Уран бүтээлч тэр дундаа зураачид байгаль-эхээс олон гайхалтай агшин, давтагдашгүй гоёмсог өнгүүдийг мэдэрч түүнийгээ бүтээлдээ тусгадаг.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл болсон зуны XXXI олимпийн наадмыг зохион байгуулж буй Бразил нутгийн соёл, зан заншил, шашин шүтлэг, байгалийн өвөрмөц тогтолцоо, уугуул Туюука омог болон шилжин суурьшсан ард түмний амьдралыг харуулсан нэгэн сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл болсон зуны XXXI олимпийн наадмыг зохион байгуулж буй Бразил нутгийн соёл, зан заншил, шашин шүтлэг, байгалийн өвөрмөц тогтолцоо, уугуул Туюука омог болон шилжин суурьшсан ард түмний амьдралыг харуулсан нэгэн сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна.

“Этюд-2016” Судалбар зургийн нэгдсэн үзэсгэлэн “Blue moon” art галлерейд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийг урьж байна. Үзэсгэлэн 08.10-24 ний хооронд дэлгэгдэнэ. Бүтээлийг 08-р сарын 08 болон 09 ний өдрүүдэд 11.00-19.00 цагуудад хүлээн авах юм байна.

Уран бүтээлч Чадраабалын Адъяабазарын бие даасан үзэсгэлэнгийн нээлт долдугаар сарын 29-ны өдөр 11:00 цагаас Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд болно. Үзэсгэлэн ирэх наймдугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэжлэх юм байна. Урлагт хайртай уран зураг сонирхогч хүн бүхнийг тус үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.