Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монгол авдар” үзэсгэлэнд 100 гаруй үзмэрийг дэлгэн толилуулж байна
Үзэсгэлэн

“Монгол авдар” үзэсгэлэнд 100 гаруй үзмэрийг дэлгэн толилуулж байна

Урлаг Урлаг22/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол авдар” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд толилуулж байна.

Айлын хойморт он цагийн уртыг элээн залрах авдар нь бурхан шүтээнийг дээрээ залсан, нандин бүхнийг дотроо агуулсан эрхэм сав юм. Ийм ч учраас авдар сав нь айлын гал голомтын нэгэн адил ариун гэгээн, эрхэм хүндтэй хогшил болдог. Нүүдэл суудал хийх цагт ч мөн авдраа тусгайлан тоононы хамтаар тэмээ, тэргэнд ачаалж нүүдэг заншилтай. Энэ нь нүүдлийн ая даахуйц бат бөх, хэв маягийн хувьд том бага хэмжээтэйгээс гадна өнгө будаг, хээ хуар, зүмбэр, чимэг, зураг дүрслэл нь монголчуудын уламжлалт оюун сэтгэлгээ, урлаг, гоо сайхан, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэлтэй нягт холбоотой. Түүнчлэн айлын авдраас тухайн өрх, гэр бүлийн гишүүдийн намтар, нутаг хошууны түүх, улс гүрний түүх цадигийг ч тодруулж үзэх боломжтой юм.

Монголчууд дэлхийн бусад үндэстний адил эртнээс төрөл бүрийн модоор олон нэрийн эд хэрэглэл чадварлагаар хийж ирсэн баялаг уламжлалтай. Судлаачдын тэмдэглэснээр, монгол мужаанууд ахуйн хэрэгцээндээ 30 гаруй нэр төрлийн мод ашиглаж ирсэн бөгөөд түүний дотроос хар мод, хуш, нарс, зандан, гацуур зэргээр авдар хийх нь түгээмэл байжээ.

Энэхүү үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй авдар сав, тэдгээрийн өвөрмөц төрлөөс 100 гаруй үзмэрийг дэлгээд байна.

Тус үзэсгэлэнд авдраас гадна төрөл бүрийн монгол цоож, цоожны даралт, цуу цуурга, түлхүүрийн нэр,  шүүгээ, үйлний хайрцаг, бурхны ширээ, гуу, торхон, судар, номын шогол, хорлын ба дармын хайрцаг, даллагын сав, аяганы хайрцаг зэргийг дэлгэн харуулжээ.

Үзэсгэлэн энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэн Орхон аймгийн музейд нээлтээ хийлээ

15/05/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Дилов хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэнгээс

15/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран барималч Ө.Бүрэнжаргал “Халдвар” үзэсгэлэнгээ “Хаан” галерейд дэлгэлээ

11/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.