Ангилал: Үзэсгэлэн

Даяаршиж буй нийгэмд томчууд бид аливаа зүйлийн хар барааныг урьтаж хардаг болсон нь маргашгүй үнэн. Гагцхүү хорвоо ертөнцийн өнгийг улам тод, гэрэлтэй, яг л солонгын долоон өнгө адил болгож байдаг ховорхон зүйлүүдийн нэг бол хүүхдийн ертөнц бас тэдний бүтээлүүд билээ. “Хүүхдийн уран бүтээлд дэлхий багтдаг” хэмээн хүүхдийн номын зохиолчид нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ үгийг Хэнтий аймгийн хүүхэд багачуудын зурсан 100 гаруй зураг бататгах мэт. Шар нар, цэнхэр далай, ногоон зүлэг, бор байшин, ногоон бөмбөг, хөх онгоц, ягаан бамбарууш, улаан цэцэг гээд л өнгө өнгөөр алагласан 100 гаруй уран зургууд өөрийн эрхгүй нүд баясгана.

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнд Дэлхий болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл тавигджээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг Дарга О.Бат-Эрдэнэ, Засаг Даргын орлогч Ж.Мөнхчулуун, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, Дундговь аймгийн музейн захирал М.Бямбажав нарын албаны хүмүүс болон иргэд, хүүхдүүд оролцлоо.

Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах үзмэрүүдээ тодорхой сэдвийн дагуу үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг билээ. Энэ удаагийн “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнд монголын олон газрын уран дархчуулын ухааны, нүдний, гарын гурван урыг шалгасан 170 гаруй үзмэрийг дэлгэлээ.

Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах хосгүй үнэт үзмэрүүдээ тодорхой сэдвийн дор үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг. 2018 оны анхны үзэсгэлэнгээ “Монголчуудын уламжлалт сав суулга” нэртэйгээр 2-р сарын 8-аас 3-р сарын 14 хүртэл үнэ төлбөргүйгээр түмний хүртээл болгох аж.

Соёл, урлагийн газраас “Монголын урчуудын эвлэл, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран “Соёл-экологи” зорилтот төслийг хэрэгжүүлж буй бөгөөд уг төслийн хүрээнд бүтээгдсэн уран зураг, гэрэл зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн 11-р сарын 04,05-ны өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд “SHANGRILLA MALL”-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах юм.

Өнөөдөр Уран зургийн галарейн үзэсгэлэнгийн танхимд 11.00 цагт Үндэсний бичиг үсгийн баяртай холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн бага хурлын дараа 11.40 цагт “Бичгийн мэргэд” үзэсгэлэн нээлтээ хийх бөгөөд нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь оролцож үг хэлэх ажээ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уламжлалт сар шинийн баярт зориулан “МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ” үзэсгэлэнг монгол түмнийхээ үзэгч мэлмийг мялаан золгож байна. Уг үзэсгэлэнд XIX-XX-р зууны үед монгол хүний ур, ухаан шингэж модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулна.

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Чехословакийн Лидицийн мөнгөн медальт, Энэтхэгийн Шанхарагын нэрэмжит алтан медальт зураач Ж.Ойланы “Торгоны зам” 21 дэхь удаагийн бие даасан үзэсгэлэн UB art Gallaey-д гарч байна. Энэ үзэсгэлэн түүний хувьд эх орондоо гаргаж байгаа 12 дахь үзэсгэлэн бөгөөд “Торгоны зам” энэ сарын 20-ны өдрийг дуустал гарна.

“Blue moon” галлерэйн энэ жилийн гишүүдийн үзэсгэлэн 2016.12 сарын 22 ноос 2017 оны 01 сарын 05 ны хооронд зохион байгууллагдах гэж байна. Бүтээл хүлээж авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88666475 утаснаас авах боломжтой.

Өнөөдөр Нийслэл хотын 377 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлчүүддээ зориулан олон ажил зохион байгуулж байгаа билээ.

Үүний нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээлийн үзэсгэлэн. Тус үзэсгэлэн Соёлын төв өргөөнд 10:00 цагт нээлтээ хийсэн.