“Т-Батаар ба сор үзмэрүүд” үзэсгэлэн өнөөдөр 20:00 цагт “Үлэг гүрвэлийн төв музей”-д нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнд дэлхий дахинд “Монгол баатар” хэмээн алдаршсан Тарбозавр батаар болон бусад Монголын сор болсон үзмэрүүд дэлгэгдэх аж. Тухайлбал, 15 зулзаган протоцератопс, Ингениа , Овираптор, Сайхания зэрэг сонирхолтой үзмэрүүд дэлгэгдэх юм байна.
Ангилал: Үзэсгэлэн
Blue Moon арт галерейгаас санаачлан морин жилийн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан моринд хайртай, монгол түмэндээ зориулан Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлчид болох Ч.Дорждэрэм, С.Базарваань нарын хамтарсан “ТӨВӨРГӨӨН” үзэсгэлэнг 2014.07.07-07.16-ны хооронд зохион байгуулж та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна.
Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрхийг нээн илрүүлэх зорилго бүхий уг дүрслэх урлагийн уралдаант үзэсгэлэн нь энэ жил уламжлал ёсоор 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
976 Арт Галерейд ОХУ-ын Санкт Петербургийн Репиний академийн багш Б.Отгонтүвдэнгийн “Ленинградын Цагаан Шөнө” үзэсгэлэнг энэхүү үзэсгэлэнт хотод сурч, амьдарч, очиж байсан зуу зуун монголчуудад зориулан гаргах гэж байна.
Үзэсгэлэнд Санкт Петербург (хуучнаар Ленинград) хотын Исаакиевский сабор, Казанский сабор, Аничкин гүүр, Аврора, Зуны цэцэрлэг зэрэг дэлхийд алдартай барилга байшингууд, үзэсгэлэнт газруудыг газар дээр нь зурсан бүтээлүүдийг дэлгэх юм байна.
Монгол Улсын Төрийн Соёрхолт, зураач Сэр-Одын Саранцацралтын “Өвс” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 26-ныг дуустал Монголын урлагийн зөвлөлийн “Улаан Гэр” галерейд үргэлжилнэ.
С.Саранцацралт нь жирийн нэг зураач гэхээсээ илүүтэй бүтээлүүд нь түүний дотоод сэтгэлийн илэрхийлэл байж чаддаг төдийгүй үргэлж шинийг нээж бусдыг сэрээж байдаг онцлогтой.
Монгол Улсад банкны тогтолцоо үүссэний 90 жилийн ойд зориулсан зоос мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Монголбанк, зоос цуглуулагч нарын хамтран энэхүү сонирхолтой үзэсгэлэнг Төрийн түүхийн музейн Монгол төрийн тэргүүний танхимд толилуулж байна.
“ХӨХ ЗЭВ” уран бүтээлчдийн нэгдлээс хэрэгжүүлж буй “ДАЛД ТӨРХ” төслийн хүрээнд хийгдэж байгаа “АРТ ФОТО” чиглэлийн үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэгийн танхимд 2014.06.04-06.14-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна. Мөн үзэсгэлэн дэлгэгдэх өдрүүдэд “Хөх зэв” нэгдлийн уран бүтээлчид сонирхолтой перформенс арт /үйл хөдлөлийн урлаг/ тавигдах болно.
“Хөх зэв” уран бүтээлчдийн нэгдлээс хэрэгжүүлж буй “Далд төрх” төслийн хүрээнд хийгдэж байгаа “Арт Фото” чиглэлийн үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 4-нд “Blue Mon” цамхагийн нэгдүгээр давхарт байрлах “Blue moon” арт галерейд нээлтээ хийнэ.
Гэрэл зураг сонирхогч Галсангийн Батсүхийн “Эс хайрлахын аргагүй ертөнц”(Wild Kingdom: Impossible Not To Love) үзэсгэлэнгийн нээлт болон “Ан амьтны араншин”(Attitudes of Wild Animals) ба “Шувуудын анир”(Whispers of Birds) ” номын баяр 5 дугаар сарын 31-ны 1200 цагт “Blue Moon” арт галерейд болно.
Лонх арт ТББ-ын захирал, уран бүтээлч Б.Цэвэгсүрэн нь “Лонхон доторхи урлал” нэртэй бие даасан анхны үзэсгэлэнгээ 2014 оны 05-р сарын 26-28-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна.
